ОХУ-ын Эрхүү дэх цэргийн ангид өнөөдөр /2022.09.26/ буудалцаан болжээ. Тодруулбал, уг хэрэг Эрхүү мужийн 85 мянга орчим хүн амтай Усть-Илимиск хотод болсон. Буудалцааны үеэр цэрэг татлагын комиссын дарга шархдаж, эмнэлэгт хүргэсэн байна. Комиссын даргыг амьд эсэх талаар ялгаатай мэдээллүүд хэвлэлүүдээр гарч буй. Түүнийг дамнуурга дээр зөөж хэвтүүлж буй бичлэгээс харахад тэр хөдөлгөөнгүй байсан гэв. Комиссын дарга Александр Елисеев руу зургаан удаа бууджээ.
Орост хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш цэргийн штаб болон төрийн захиргааны байрууд руу халдлага үйлдэх нь нэмэгджээ. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн цэрэг татлагын байрыг галдан шатаасан хэрэг гарсан.
25 настай Руслан Зинин гэх эрэгтэй гал нээсэн байна. Гэрчүүдийн мэдээлснээр Руслан Зинин буудахынхаа өмнө “Бид бүгдээрээ удахгүй гэртээ харина” гэж хэлсэн гэв.
Эх сурвалж: POLAND POSTS, THE GUARDIAN
Холбоотой мэдээ