2,496,730 ширхэг хувьцаа арилжжээ | News.MN

2,496,730 ширхэг хувьцаа арилжжээ

2,496,730 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 200,571,588 төгрөгийн үнийн дүн бүхий 2,496,730 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +14.98%), "Ариг гал" ХК (EER +12.05%) болон "Улаансан" ХК (UNS +13.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN -14.97%), "Монгол керамик" ХК (KEK -14.97%) болон "Ган хийц" ХК (GHC -14.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,449 ширхэг нэгж эрхийг 19,495,193 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ширхэг үнэт цаасыг 95,200 төгрөгөөр, багцын арилжаанд  4,231,920 ширхэг үнэт цаасыг 465,511,200 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.44 хувиар буурч, 33856.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,764,913,708,734 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж