2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 200,571,588 төгрөгийн үнийн дүн бүхий 2,496,730 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +14.98%), "Ариг гал" ХК (EER +12.05%) болон "Улаансан" ХК (UNS +13.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN -14.97%), "Монгол керамик" ХК (KEK -14.97%) болон "Ган хийц" ХК (GHC -14.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,449 ширхэг нэгж эрхийг 19,495,193 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 95,200 төгрөгөөр, багцын арилжаанд 4,231,920 ширхэг үнэт цаасыг 465,511,200 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.44 хувиар буурч, 33856.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,764,913,708,734 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ