"Одоо Тэрүнофүжиг амраах биш эмчлэх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

"Одоо Тэрүнофүжиг амраах биш эмчлэх хэрэгтэй"

"Одоо Тэрүнофүжиг амраах биш эмчлэх хэрэгтэй"

Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2022.09.25/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Энэ удаагийн башёд 37 нас 10 сартай Тамаваши Б.Мөнх-Оргил таавар эвдсээр түрүүлж, эзэн хааны цомыг хүртсэн хамгийн ахмад сүмочоор тодров.

Тэрбээр башёгийн сүүлийн өдөр маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэтэй Такаяасүг давж, 13 даваа, хоёр унаатай болжээ.

Улаанбаатараас гаралтай Тамаваши Б.Мөнх-Оргил өмнө нь 2019 оны Хацү башёд сэкивакэ цолтой түрүүлж, анхны түрүүгээ хүртэж байлаа. Катаономи дэвжээнээс цахимаар хэвлэлийн хуралд оролцсон Тамаваши Б.Мөнх-Оргил “Би одоо ч хүчтэй хэвээрээ байна. Хэзээ нэгэн цагт, хэзээ нэгэн өдөр хоёр дахь түрүүгээ хүртэнэ гэж бодож байсан” гэв.

 

Тамаваши Б.Мөнх-Оргил өнгөрөгч башёгоор ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон озэки цолтой гурван ч бөхийг өвдөг шороодуулсан билээ. Ёкозүнагийн хувьд хоёр өвдгөндөө дахин бэртэл авч, башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Түүний дэвжээний багш Исэгахама “Тэр өвдөлт намдаагчтай барилдаж байсан. Одоо түүнийг амрах биш эмчлэх хэрэгтэй. Тэр тодорхой дараалалтай хагалгаанд орох шаардлагатай. Түүний хоёр өвдөг муу байгаа. Тэр тусмаа баруун нь” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж