Д.Сарангэрэл сайдын цагаа олоогүй популизм

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл сайдын цагаа олоогүй популизм

Д.Сарангэрэл сайдын цагаа олоогүй популизм

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл үүрэгт ажлынхаа хүрээнд ядуу өрхүүдийн амьжиргааг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо өнөөдөр мэдэгдэв. Гэвч энэ мэдэгдэл нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа талаар цахим хуудаст хэдийнэ бичиж эхэлжээ.

Тухайлбал, халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд ХНХЯ-наас хэрэгжүүлэх бодлогод ядуурлын түвшнээс доогуур орлоготой 1520 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Эхний ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн дэмжих шаардлагатай өрхийг сонгон, тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлэх аж.

Түүгээр ч зогсохгүй тэр хүнд хэрэгтэй үсчинд суудал гарган өгч сэнс, сам, будаг, хими хийх бодис зэргийг нь авч өгнө гэнэ. Мөн гэр бүлийг нь хоёр жилийн хугацаанд харгалзаж, тухайн иргэнийг хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангана. Энэ ажил арваннэгдүгээр сараас эхлүүлнэ. Амжилттай болбол Монгол Улс ядуурлаас хэрхэн гарах загвараа бий болгох боломжтой гэлээ. Харин энэ нь шинэ сайдад хандах иргэдийн хандлагад нөлөөлөх болов уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
9
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж