Оросын алмаазын хориг Бельгид хэрхэн нөлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Оросын алмаазын хориг Бельгид хэрхэн нөлөөлөх вэ?

Оросын алмаазын хориг Бельгид хэрхэн нөлөөлөх вэ?

Европын холбоо Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар зэхэж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Уг хориг арга хэмжээний хүрээнд Оросоос алмааз импортлохыг зогсоох саналтай байна. Европын холбооны 27 гишүүн орны тав нь үүн дээр санал нэгджээ. Энэ нь Польш, Ирланд, Литва, Эстони, Латви улсууд юм.

Орос улс Украинд түрэмгийлснээс хойш өнөөг хүртэл зургаан удаагийн хориг арга хэмжээ хэрэгжээд байна. Энэ удаад алмаазны импортыг хориглох нь Бельги улсын хувьд асуудал болох төлөвтэй байна. Бельги улсын Антверп хотод дэлхийн алмаазны худалдааны хамгийн том төв байдаг. Тиймээс Бельги улс өмнө нь энэ хоригийг хэрэгжүүлэхээс татгалзаж байсан удаатай.

Европын холбооны гүйцэтгэх комисс нэмэлт хориг арга хэмжээний саналаа энэ долоо хоногт гишүүн орнуудад албан ёсоор танилцуулна.

Энэ хориг арга хэмжээ нь Антверпийн бизнесийн 30 орчим хувийг булаан авч, өрсөлдөгчдөд ашигаа өгөх шийдвэр гэж мэдэгджээ. Үйлчлүүлэгчид Оросын эрдэнийн чулуу авах эсэхээ өөрсдөө шийдэх ёстой гэж дэлхийн алмааз эрдэнийн хамгийн том төв үзэж байна. Бельги улсын хувьд алмааз нь экспортын таван хувийг бүрдүүлдэг. Мөн энэ салбар нь 30 мянга орчим ажлын байрыг бий болгодог аж.

Бельгийн ерөнхий сайд Александр де Кроо есдүгээр сарын 14-нд болсон очир эрдэнийн бага хурал дээр хэлэхдээ энэ хориг нь асар том алдагдал гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: US NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж