1,826,355 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

1,826,355 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 133,781,393 төгрөгийн үнийн дүн бүхий 1,826,355 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG +12.17%), "УБ-БҮК" ХК (BUK +12.05%) болон "Монгол шуудан" ХК (MNP +11.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN -14.81%), "Булигаар" ХК (MBG -14.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -13.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,380 ширхэг нэгж эрхийг 11,423,714 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 16 ширхгийг 1,600,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ширхэг үнэт цаасыг 97,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.58 хувиар буурч, 33709.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,765,865,091,165 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж