Эболагийн улмаас дөрвөн хүн нас барлаа | News.MN

Эболагийн улмаас дөрвөн хүн нас барлаа

Эболагийн улмаас дөрвөн хүн нас барлаа

Эболагийн улмаас дөрвөн хүн нас барлаа

Африкийн Уганда улсад нийт 16 хүн гоц халдварт эбола вирусээр өвчилжээ. Үүн дээр дахин 18 хүн нэмэгдэж магадгүй байгааг тус улсын эрүүл мэндийн албаныхан мэдэгдэв. Вакцин нь хараахан олдоогүй учир дөрвөн хүн нас бараад байна.

Эболо вирус одоогоор Угандагийн төвийн гурван дүүрэгт тархжээ. Эрүүл мэндийн яамны шуурхай хариу арга хэмжээ авах багууд батлагдсан тохиолдлуудыг газар дээр нь хянаж ажиллаж байна. Мөн чухал ажил байхгүй бол хүмүүсийг гадуур гарахыг, олон нийтээр цугларахыг хоригложээ. Эбола вирусийн заир хувилбар 2019 онд Угандад дэгдэж байв. Вирус тухайн үед Конго улсаас орж ирсэн.

Уганда дахь хамгийн анхны тохиолдол есдүгээр сарын эхээр Мубенде хотын төв дүүрэгт гарч байв. Энэ нь 24 настай эрэгтэй байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн эхээр нас баржээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр эбола вирусийн нас баралтын түвшинг өндөр гэж тодорхойлсон. Зарим дэгдэлтийн үед нас баралтын түвшин 90 хувьтай байдаг аж. Вирусээр халдварласан тохиолдолд бие суларч, булчин өвдөх, толгой, хоолой өвдөх, бөөлжих, суулгах, туурах шинж тэмдэг илэрдэг. Биеийн шингэнээр дамжин хүнээс хүнд халдварладаг. Одоогийн байдлаар эболагаас урьдчилан сэргийлэх тусгай эм байхгүй ч олон төрлийн эмийн туршилт хийгдэж байна.

Эбола вирусийг сарьсан багваахайнаас гаралтай гэж үздэг. Африк тивд анх 1976 онд илэрснээс хойш 15 мянга орчим хүн нас барсан.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж