Сүүлийн 10 хоногт Оросоос 5000 хүн иржээ

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Сүүлийн 10 хоногт Оросоос 5000 хүн иржээ

Сүүлийн 10 хоногт Оросоос 5000 хүн иржээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт Монгол Улс Орос улстай 30 хоногийн хугацаатай визгүй зорчдог. Гадаад иргэдийг ямар нэгэн байдлаар хязгаарлах үндэслэл байхгүй. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зарлигаар цэрэг татлагыг нэмэгдүүлж байгаа юм билээ. Тухайн улсын дотоод хэрэгт Монголын талаас дүн шинжилгээ хийх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Үүнд иргэд болон олон улс судлаачдын зүгээс ч өөр өөрсдийн тайлбарыг хэлж байгаа билээ.

Тухайлбал, судлаачдын үзэж байгаагаар 100 мянга хүртэлх дүрвэгч орж ирвэл сөрөг нөлөөтэй болохыг хэлж буй.

Харин иргэдийн хувьд Оросоос ирж байгаа гадаад иргэд нэмэгдсэнээр гэмт хэрэг, зөрчлийн тоо ч өсөх төлөвтэй байгаа талаар сэтгэгдлээ бичиж байна. Ямартай ч одоогоор үүнд албан ёсны статистик мэдээ гаргаагүй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

Есдүгээр сарын 15-наас хойш Хиагт-Алтанбулаг боомтоор ОХУ-ын 5001 иргэн  Монгол Улсад нэвтэрсэн байна.

Хоногийн статистикаас харвал:

  • Есдүгээр сарын 15-нд 179 хүн
  • 16-нд 220 хүн
  • 17-нд 260 хүн
  • 18-нд 179 хүн
  • 19-нд 169 хүн
  • 20-нд 153 хүн
  • 21-нд 229 хүн
  • 22-нд 830 хүн
  • 23-нд 867 хүн
  • 24-нд 931 хүн
  • 25-нд 984 хүн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өнгөрсөн лхагва гарагт /2022.09.21/ хэсэгчилсэн дайчилгаа  явуулна хэмээн мэдэгдсэн. Үүнээс хойш тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдэж, визгүй зорчдог хөрш зэргэлдээ Монгол, Казахстан, Гүрж зэрэг улсууд руу олноор гарах болсон юм. Үүнтэй холбоотойгоор гадаадын иргэдийн зорчих хугацаанд хязгаарлалт тогтоох эсэхийг хүмүүс сонирхож буй.

Тэгвэл ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног л чөлөөтэй зорчих эрхтэй.

Үүнд Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлж Хил хамгаалах ерөнхий газар ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж