Хятадын коммунист нам төлөөлөгчдөө сонголоо

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Хятадын коммунист нам төлөөлөгчдөө сонголоо

Хятадын коммунист нам төлөөлөгчдөө сонголоо

БНХАУ-ын Коммунист нам аравдугаар сарын 16-нд болох хуралд оролцох бүх төлөөлөгчөө сонгожээ. Намын 20 дугаар их хуралд 2296 төлөөлөгчийг сонгосон гэж “CCTV” мэдээллээ. Арван жилд хоёр удаа болдог уг хурлаар Ши Жиньпин дарга дахин сонгогдох эсэхийг шийднэ. Мөн шийдвэр гаргах эрх мэдэл бүхий 25 гишүүнтэй Улс төрийн товчооны боловсон хүчнийг солих аж.

Сонгогдсон төлөөлөгчид намын дүрмээс гадна Ши Жиньпиний улс төрийн үзэл баримтлалыг дагах ёстой. Тэдний дотор эмэгтэйчүүд, үндэсний цөөнхийн намын гишүүд болон эдийн засаг, шинжлэх ухаан, спорт гэх мэт төрөл бүрийн салбарын мэргэшсэн хүмүүс багтжээ.

Коммунист намын 20 дугаар их хурал Covid-19-ийг тэглэх бодлого, эдийн засгийн хямрал, АНУ-тай таагүй харилцаа зэрэг олон асуудал дунд болох гэж байна. Хятадын улс төрийн хуанлийн хувьд энэ өдөр хамгийн чухал өдөр юм. Энэ хурлаар Ши даргын нөлөөллийн цар хүрээг харуулахаас гадна ойрын хэдэн жилийн эдийн засгийн чиг хандлага тодорхой болдог.

2300 шахам төлөөлөгч энэ хурлаар Намын төв хорооны гишүүдийг сонгоно. Намын төв хороонд 200 орчим гишүүн байдаг. Дараа нь Төв хорооны гишүүд Байнгын хорооны гишүүдийг сонгоно. Байнгын хороо нь одоогийн байдлаар долоон гишүүнээс бүрдэж буй бөгөөд Хятадын удирдлагын дээд байгууллага юм. Улс төрийн товчоо болон Байнгын хорооны санал хураалтыг урьдчилан шийдсэн байх магадлалтай гэж “Economic times” хуудас онцлов.

Эх сурвалж: ECONOMIC TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж