"Хавдар судлалын үндэсний төв өвчтөнөө мөнгө гэж хардаг" | News.MN

"Хавдар судлалын үндэсний төв өвчтөнөө мөнгө гэж хардаг"

"Хавдар судлалын үндэсний төв өвчтөнөө мөнгө гэж хардаг"

"Хавдар судлалын үндэсний төв өвчтөнөө мөнгө гэж хардаг"

Монгол Улсад  хорт хавдрын өвчлөл 2020 онд 6702, 2021 онд 5981 бүртгэгдсэн байна. Үүнээс  элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодных 16.1 хувь, уушги, гуурсан хоолойнх 7.5 хувь, улаан хоолойнх 5.7 хувь, умайн хүзүүнийх 5.2 хувийг эзэлжээ.  Мөн хавдраар өвчлөгсдийн нас  жил ирэх тусам залуужиж буйг   статистик тоон мэдээлэлээс харж болно. Түүнчлэн хавдраар өвчлөгсдийн ихэнх нь эцсийн шатандаа буюу эмчлэгдэх боломжгүй үедээ оношлогдож байна. Тэр дундаа хавдрын оноштой өвчтөнг эмнэлгийн байгууллагууд хүлээн авдаггүй. Эм бэлдмэлийн олдоц муу, өвчин намдаах зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад  хүлээн зөвшөөрддөгүй зэрэг нь бэрхшээл, хүндрэл учирдаг. Тэгвэл хавдартай өвчтөнд зориулсан  сувилал бий болгох олон улсад хэрэглэж буй эм бэлдмэлийг цаг алдалгүй оруулж ирэх шаардлагатай  талаар иргэд мэдээлэл хийлээ.

Иргэн Ж.Уранзаяа хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ Монголд үгүйлэгдэж буйг онцлоод, өөрт тохиолдсон явдлаасаа хуваалцсан юм. Тэрбээр "Хавдарын эсрэг хамтдаа нэгдэцгээе гэж уриалж буй шалтгаан  миний амьдралтай холбоотой.  Би өөртөө тохиолдсон түүхээ хуваалцъя гэж бодлоо. Одоогоос олон жилийн өмнө  ээжийн маань бие муудаж, БНСУ  руу явж хагалгаанд орохоор болов.  Тухайн үед  Монгол Улсад хийх боломжтой бүх эмчилгээг хийсэн байлаа. Очоод онош нь элэгний хавдар байна гэсэн юм. Хавдар эмчлэгдэхгүй учраас зөвхөн  түр зуур тогтоох эмчилгээ хийлээ гэсэн.  Ингээд БНСУ-д эмчилгээ хийлгээд Монголдоо ирлээ. Гэвч  ээжийн бие тааруу хавантай хэвээр байсан тул харъяллын дагуу Сүхбаатарын дүүргийн эмнэлэгт үзүүлсэн.  Тус дүүргийнхэн ээжийг маань  авч хэлэлцээгүй. Яагаад гэвэл бид энэ оношийг   тавиагүй учир эмчилгээ хийж чадахгүй. Тэгээд хэсэг хэвтүүлээд шууд хөөгөөд  гаргасан тул үргэлжлүүлэн  хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тус эмнэлгийн эмч хэлэхдээ  элэгний хавдар биеэр нь нэг тархсан. Найдвар муу болохыг ч сануулж байсан. Нэгэнт хавдартай гэдэг нь тодорхой тул эмнэлэгийн комиссоор орж,  группт орох гэсэн ч бүтээгүй. Нийгмийн халамжаас хүртэл хассан. Тухайн үеийн дүүргийн эмч ээж чинь хорт хавдраар нас барахгүй. Үүнд нь баталгаа өгч чадна гэж хүртэл хэлж байлаа. Гэвч энэ аймшигт өвчин миний ээжийг аваад одсон.

Дараа нь аав маань ходоодны хорт хавдраар өвчилсөн тул гуурс суулгана гэсэн. Гэвч  гуурсаа тавихдаа богинохон тавьчихсан. Үүнээс болж  хорт хавдар нь ходоодны амсар дээр нь тулчихсан тул хооллоход үнэхээр хүнд болсон. Иймд дахин дахин гуурсыг солиулах шаардлагатай боллоо. Сүүлдээ  өвчин нь  ямарч тарианд намдахаа больсон. Иймээс хамгийн хүчтэй өвчин намдаагчийн нэг морфин тарих шаардлага гарсан. Тэр үед аавыгаа зовж байхыг харах хүнд байлаа.  Удалгүй аав минь өөд болсон. Энэ харамсам түүх өчнөөн олон айлд тохиолдож буй нь үнэн.

Хавдар судлалын үндэсний төв өвчтөнийг  мөнгө л гэж хардаг.  Зөвхөн мөнгөтэй танил танилтай хүмүүс амьд үлдэж байна.  Иймд бид хавдартай хүмүүст зориулсан сувилаыг бий болгохыг шаардаж байна. Монгол Улсад энэ төрлийн нэг ч сувилал алга. Хавдраар оношлогдсон хүмүүс зөвхөн гэртээ өдөр хоногийн хүлээн хэвтэж байна.

Би долоон жилийн өмнө Богд уулын орчимд эрүүл агаарт энэ чиглэлээр сувиллыг барих төсөл танилцуулсан ч бүтээгүй ээ.  Ингэхдээ  байгаль орчны үнэлгээ зэрэг холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлсэн ч төрийн байгуулагынхан авч хэлэлцээгүй.  Хөнгөвчлөх сувиллыг барихад  250 сая хөрөнгө оруулалт хийе гэсэн.  Тиймээс ард түмэндээ хандаж,  миний хийх гэж буй энэ ажлыг дэмжээч гэж хүсмээр байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-26 202.126.88.216

Эруул мэндийн салбарт анхаарч, эмч бэлтгэх боловсролыг чанаржуулах хэрэгтэй

Avatar

АНХАААР АНХААР АНХААР 2022-09-26 192.82.78.32

Бүх эмнэлгийн бүх эмч нар авлигачид юм байна лээ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Энхболд сайд АНХААР !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Т 2022-09-26 66.181.161.56

морфиныг хавдартай гэж оношилсон хуйвалдсан хүндээ бичиж өгнө. тэр нь 1 капсулыг 150 000 төг-өөр мөн хуйвалдагсаддаа зарна. тэдгээр нь цаашаа залууст хэдэээрч зардгийм?

Avatar

Зочин 2022-09-26 202.126.90.77

Yamar ch ulsyn emneleg tegdeg. Naash tsaash n hudlaa guilgeed. Emch nar n yarvaigaad hudluhgui.

Avatar

Зочин 2022-09-26 202.55.188.114

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-09-26 103.10.21.249

яасан үнэн юм хэлээ вэ бүх өвчтөн ийм луйвартай тэмцэх ёстой

Avatar

Уншигч 2022-09-26 202.9.40.180

Хувийн эмнэлгүүд хэвтэн эмчлүүлж бгаа өвчтөнд өдөрт хэдэн төгрөгний эмчилгээ , оношлогоо хийснээ бас юуны эмчид үзүүлсэнээ танилцуулж гарын үсэг зуруулж( сахиж бгаа хүнд нь бас) баталгаажуулж баймаар бнаа. Эмнэлгээс гарах үед аймаар их төлбөр гарч түүнийгээ үг дуугүй төл гэх нь шударга биш бна. НӨАТ баримт өгөхгүй, төлөхгүй үнэтэй баахан шинжилгээ…

Avatar

Зочин 2022-09-26 202.70.37.50

Гүйцэтгэлээр санхүүждэг болсон юм чинь аргагүйшдээ

Avatar

Зочин 2022-09-26 202.21.108.179

buh l emneleg tegj hariishdee

Avatar

Алтай 2022-09-26 66.181.160.52

Ямар сайндаа онц сурдаг анагаахын оюутан хавдрын эмч болно гээд эцэг эхтэйгээ зөрж байсан түүх байхав. Мөнгө олдог газар л мөнөөс тийшээгээ эмч нар хошуурч байсан шүү. Харамсалтай

Avatar

Зочин 2022-09-26 64.119.20.107

хэ хэ амьд хүнийг мөнгө болгож хардаг болоод удаж байгаа байлгүй дээ ганц хавдрынхан ч биш боловсрол байна эм-н салбар боловсрол хоёр хүнийг хүүхдийг мөнгө болгож харах ёсгүй л юм даанч монголд бүх зүйл буруу харсан

Avatar

Зочин 2022-09-26 66.181.161.14

Тийм шүү

Avatar

И 2022-09-26 66.181.161.76

бүх эмнэлэгүүд үйлчлүүлэгчдээ мөнгө гэж хардаг.

Avatar

Зочин 2022-09-26 202.179.24.127

үнэн

Avatar

Зочин-0 2022-09-26 103.212.116.24

Нээрэн манайд чинь төрөлжсөн сувилал бий бил үү? Ганцхан Оргил руу л цуваад бдаг тэр нь очерь дараалал ихтэй, хүнд сурталтай газар болохоор хувийнх руу л явдаг. Тэр нь арай илүү үйлчилгээтэй юм билээ.

Avatar

Зочин 2022-09-26 64.119.19.150

Төр засаг дэмжээд өгөөсэй.

Avatar

1 2022-09-26 202.21.102.222

Erni bol unen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж