"Хавдар судлалын үндэсний төв өвчтөнөө мөнгө гэж хардаг"

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

"Хавдар судлалын үндэсний төв өвчтөнөө мөнгө гэж хардаг"

"Хавдар судлалын үндэсний төв өвчтөнөө мөнгө гэж хардаг"

Монгол Улсад  хорт хавдрын өвчлөл 2020 онд 6702, 2021 онд 5981 бүртгэгдсэн байна. Үүнээс  элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодных 16.1 хувь, уушги, гуурсан хоолойнх 7.5 хувь, улаан хоолойнх 5.7 хувь, умайн хүзүүнийх 5.2 хувийг эзэлжээ.  Мөн хавдраар өвчлөгсдийн нас  жил ирэх тусам залуужиж буйг   статистик тоон мэдээлэлээс харж болно. Түүнчлэн хавдраар өвчлөгсдийн ихэнх нь эцсийн шатандаа буюу эмчлэгдэх боломжгүй үедээ оношлогдож байна. Тэр дундаа хавдрын оноштой өвчтөнг эмнэлгийн байгууллагууд хүлээн авдаггүй. Эм бэлдмэлийн олдоц муу, өвчин намдаах зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад  хүлээн зөвшөөрддөгүй зэрэг нь бэрхшээл, хүндрэл учирдаг. Тэгвэл хавдартай өвчтөнд зориулсан  сувилал бий болгох олон улсад хэрэглэж буй эм бэлдмэлийг цаг алдалгүй оруулж ирэх шаардлагатай  талаар иргэд мэдээлэл хийлээ.

Иргэн Ж.Уранзаяа хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ Монголд үгүйлэгдэж буйг онцлоод, өөрт тохиолдсон явдлаасаа хуваалцсан юм. Тэрбээр "Хавдарын эсрэг хамтдаа нэгдэцгээе гэж уриалж буй шалтгаан  миний амьдралтай холбоотой.  Би өөртөө тохиолдсон түүхээ хуваалцъя гэж бодлоо. Одоогоос олон жилийн өмнө  ээжийн маань бие муудаж, БНСУ  руу явж хагалгаанд орохоор болов.  Тухайн үед  Монгол Улсад хийх боломжтой бүх эмчилгээг хийсэн байлаа. Очоод онош нь элэгний хавдар байна гэсэн юм. Хавдар эмчлэгдэхгүй учраас зөвхөн  түр зуур тогтоох эмчилгээ хийлээ гэсэн.  Ингээд БНСУ-д эмчилгээ хийлгээд Монголдоо ирлээ. Гэвч  ээжийн бие тааруу хавантай хэвээр байсан тул харъяллын дагуу Сүхбаатарын дүүргийн эмнэлэгт үзүүлсэн.  Тус дүүргийнхэн ээжийг маань  авч хэлэлцээгүй. Яагаад гэвэл бид энэ оношийг   тавиагүй учир эмчилгээ хийж чадахгүй. Тэгээд хэсэг хэвтүүлээд шууд хөөгөөд  гаргасан тул үргэлжлүүлэн  хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тус эмнэлгийн эмч хэлэхдээ  элэгний хавдар биеэр нь нэг тархсан. Найдвар муу болохыг ч сануулж байсан. Нэгэнт хавдартай гэдэг нь тодорхой тул эмнэлэгийн комиссоор орж,  группт орох гэсэн ч бүтээгүй. Нийгмийн халамжаас хүртэл хассан. Тухайн үеийн дүүргийн эмч ээж чинь хорт хавдраар нас барахгүй. Үүнд нь баталгаа өгч чадна гэж хүртэл хэлж байлаа. Гэвч энэ аймшигт өвчин миний ээжийг аваад одсон.

Дараа нь аав маань ходоодны хорт хавдраар өвчилсөн тул гуурс суулгана гэсэн. Гэвч  гуурсаа тавихдаа богинохон тавьчихсан. Үүнээс болж  хорт хавдар нь ходоодны амсар дээр нь тулчихсан тул хооллоход үнэхээр хүнд болсон. Иймд дахин дахин гуурсыг солиулах шаардлагатай боллоо. Сүүлдээ  өвчин нь  ямарч тарианд намдахаа больсон. Иймээс хамгийн хүчтэй өвчин намдаагчийн нэг морфин тарих шаардлага гарсан. Тэр үед аавыгаа зовж байхыг харах хүнд байлаа.  Удалгүй аав минь өөд болсон. Энэ харамсам түүх өчнөөн олон айлд тохиолдож буй нь үнэн.

Хавдар судлалын үндэсний төв өвчтөнийг  мөнгө л гэж хардаг.  Зөвхөн мөнгөтэй танил танилтай хүмүүс амьд үлдэж байна.  Иймд бид хавдартай хүмүүст зориулсан сувилаыг бий болгохыг шаардаж байна. Монгол Улсад энэ төрлийн нэг ч сувилал алга. Хавдраар оношлогдсон хүмүүс зөвхөн гэртээ өдөр хоногийн хүлээн хэвтэж байна.

Би долоон жилийн өмнө Богд уулын орчимд эрүүл агаарт энэ чиглэлээр сувиллыг барих төсөл танилцуулсан ч бүтээгүй ээ.  Ингэхдээ  байгаль орчны үнэлгээ зэрэг холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлсэн ч төрийн байгуулагынхан авч хэлэлцээгүй.  Хөнгөвчлөх сувиллыг барихад  250 сая хөрөнгө оруулалт хийе гэсэн.  Тиймээс ард түмэндээ хандаж,  миний хийх гэж буй энэ ажлыг дэмжээч гэж хүсмээр байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж