Монголын коксжих нүүрсний үнэ тонн нь 1650 юань болж өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Монголын коксжих нүүрсний үнэ тонн нь 1650 юань болж өсчээ

Монголын коксжих нүүрсний үнэ тонн нь 1650 юань болж өсчээ

Гашуунсухайт боомтоор Монголын нүүрсний экспорт нэмэгдсэн хэвээр байна. “SXCoal”-д мэдээлснээр, есдүгээр сарын  сарын 19-22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 663 автомашинаар нүүрс тээвэрлэсэн нь өмнөх долоо хоногоос 20-иор их үзүүлэлт болжээ.

БНХАУ-д коксжих нүүрсний нөөц бүрдүүлэх сонирхол нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Гашуунсухайттай хиллэдэг Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний үнэ өсчээ.

Өнгөрсөн долоо хоногт түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1650 юань болж, өмнөх долоо хоногоосоо 100 юаниар өссөн байна. Түүнчлэн есдүгээр сарын доод үзүүлэлтээсээ 250 юаниар өсчээ.

Оны хоёрдугаар улирлын турш гангийн үйлдвэрүүдийн ашгийн маржин буурч, гангийн үнэ буурах хандлагатай байсан нь өнгөрсөн зургаа, долдугаар сард коксжих нүүрсний үнийг сааруулах нөлөө үзүүлжээ. Цаашид нүүрсний үнийн төлөв ОХУ-Украины нөхцөл байдал хэрхэн өрнөх, БНХАУ-ын Засгийн газраас цар тахлын эсрэг хэрэгжүүлэх бодлогоос ихээхэн хамаарахаар байгаа аж.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 98.9, зэсийн баяжмал 87.7, төмөр 59.8, алт 68.8, цайр 103.8 хувьтай байгаа аж.

Энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийж, 1,028.9 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 403.2 хувь буюу 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувиар нэмэгджээ. Мөн оны эхнээс 1,063.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар нэмэгдсэн байна. Харин төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,024.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48 хувиар буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж