ЦЕГ: ОХУ-ын нэг, монгол хоёр иргэнийг саатуулсан | News.MN

ЦЕГ: ОХУ-ын нэг, монгол хоёр иргэнийг саатуулсан

ЦЕГ: ОХУ-ын нэг, монгол хоёр иргэнийг саатуулсан

ЦЕГ: ОХУ-ын нэг, монгол хоёр иргэнийг саатуулсан

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Баатархүү Орос иргэн Монгол хүний биед хүнд гэмтэл учруулсан хэргийг шалгаж буй талаар мэдээллээ. 

Тэрбээр "Гадаад улсын иргэд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хэв журмын нөхцөл байдал хүндэрээгүй. Батлагдаагүй мэдээлэл олон нийтийн дунд цацагдаж байна. ОХУ-ын иргэнтэй холбоотой мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс албаны эх сурвалжийн мэдээллийг өгсөн. Ар гэрийнхэн нь бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгсөн. Зарим зөрүүтэй мэдээлэл гарсан байна лээ. Бодит мэдээллийг өгөхөд есдүгээр сарын 22-23-нд ОХУ-ын иргэн Д Монголд ирсэн. Ирэхдээ хил дээр танилцсан монгол иргэний байрыг түрээслэхээр болж, есдүгээр сарын 24-нд тухайн түрээслэх байрандаа ирсэн юм билээ. Тухайн монгол иргэний байрны танил болох иргэн Г-ийн гэрт орцгоосон байсан.

Тэр айлд нэг Монгол Улсын иргэн, тухайн байрны эзэн Г, ОХУ-ын иргэн, түүний найз гээд дөрвөн хүн байсан. Тодруулбал, гурван монгол иргэн, нэг ОХУ-ын иргэн байсан гэсэн үг.

Хэргийг одоо мөрдөн шалгаж байна. Эхний байдлаар тухайн иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ОХУ-ын иргэнтэй анх танилцсан монгол иргэн өөрийн найзын хамт гэрээс нь гарсан гэж тайлбарласан. Монгол Улсын иргэн Г болон ОХУ-ын иргэн хоёр гэрт үлдэж, монгол иргэний биед халдсан байж болзошгүйг тогтоосон. ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулах арга хэмжээг авч, тухайн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн монгол хоёр иргэнийг саатуулсан. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын дипломат албаны мэргэжилтэн биш. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үхэр монгол 2022-09-26 202.126.90.149

хогийн шаарууд л дүрвэж байаа шүүдээ.эх орноо хамгаалах сэтгэлгүй урвагчид.Буудуулах ялтай хүмүүс

Avatar

Зочин 2022-09-26 103.57.92.181

Юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй юм шдээ. Наад орос чинь зүгээр нэг оросын буриад биш кгб тусгай ажилтан зориудаар орж ирж буриадуудын нэр хүндийг унагааж монголчуудаас холдуулах технологи шиг л харагдаж байна. Оросд үүсээд байгаа асуудлуудаас болж сүүлийн үед буриадууд Монголтой ойртох гэсэн санаа зухалзуулж байгаагаас үүдэлтэй байж болно ш дээ. Тэгээл азизовын троллууд сайн буриад сарын найз гэж сэвээл. Ер нь оросын ЗГ аас ямар ч муу арга гарч болно.

Avatar

Зочин 2022-09-26 192.82.75.211

ОРОЖ ИРЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН САЙН ШАЛГАЖ БАЙЖ ОРУУЛЬ ЦЭРГЭЭС ЗУГТААНА ГЭДЭГ ЭХ ОРНООСОО УРВАЖ БАЙГАА ҮҮЛДЭЛ
ДАЙН ХЭНДЧ ХЭРЭГҮЙ БАЙЛДАЖ БАЙГАА ТАЛУУДЫН ИРГЭД ДАЙНЫГ ИСЭРГҮҮЦЭЛ ДЭЭ

Avatar

Мм 2022-09-26 117.111.20.171

Маш энгийнээр хэлэхэд наад оросууд чинь жуулчид биш. Битгий жуулчидтай андуураад бай. Ямарч мөнгөгүй хүмүүс, юу хийх нь ойлгомжтой, битгий орос ах энэ тэр гээд далдагнаад дагаж гүйцээгээд бай, аль болох хол бай, аль болох сайн анхаар юу хийж байгааг нь

Avatar

Зочин 2022-09-26 202.126.89.67

Дүрьэгсэд оржирээд дүшргэчвэл яах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй.Элбэгдоржийн санаа буруу юм.Тэд дайнаас зугтаагүй.Албан үүргээсээ зугтагсад.Голдуу эрүүгийнхэн байх магадлалтай.Дайны хажуушаөр дажин болох вий

Avatar

Зочин 2022-09-26 64.119.29.60

Oросууд бол бүдүүлэг харанхуй

Avatar

Бат инженер 2022-09-26 202.9.40.107

Та нар нөгөө Сайн дурын цэрэгт элсүүлнэ гэсэн Орос Монгол эмблем-тэй зарын эзнээ зарлаач. Өдийд олчихсон байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2022-09-26 122.201.21.81

5000 гаруй хүн хилээр орж ирсэн гэнэ. Одоо түрүүчээсээ эхлээд гэмт хэрэг хийж эхэлж байна. Хилээр сайн шалгаж оруулахгүй бол ГЭМТ ХЭРЭГТЭН, ШОРОНГИЙН ОРГОДОЛ, АРХАГ ХУЛГАЙЧ, ХАЛДВАРТ ӨВЧИН ТАРААГЧ, АРХАГ АРХИЧИД ОРЖ ИРЖ БАЙГАА -г үгүйсгэх аргагүй. Эд нараас зарим нь хөдөөгүүр явж МАЛЧИДИЙГ ДЭЭРЭЛХЭЖ, МӨНГӨ ТӨГРӨГИЙГ НЬ ДЭЭРЭМДЭЖ, ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ АЮУЛ ТАРИХААС СЭРЭМЖЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ИРЖ БАЙГАА ХҮМҮҮС ТЭХ ТУСМАА ОРОСЫН БУРЯТУУД БИДЭНД ЭЛЭГТЭЙ УЛСУУД БИШ ШҮҮ. Бид тэднийгээ сайн мэднэ.

Avatar

Зочин 2022-09-26 66.181.160.36

Оросдоо ч гэсэн хүмүүс нь их догшин байна гэнээ… Савл хийвэл хоорондоо зодолдоодл, энд тэндгүй согтуу ,хэрүүл зодоон ..аймшигтай байна гэнэ …

Avatar

DR. ADITYA 2022-09-26 197.211.52.76

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Зочин 2022-09-26 103.57.94.214

элбэгтэй балай юу гэж эрваатаад байна даа

Avatar

Зочин 2022-09-26 202.55.188.121

Суулийн уед хузуугуй нохор хошгоруулаад байна шуу Монголчуудаа анхааралтай байя!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж