ЦЕГ: ОХУ-ын нэг, монгол хоёр иргэнийг саатуулсан

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

ЦЕГ: ОХУ-ын нэг, монгол хоёр иргэнийг саатуулсан

ЦЕГ: ОХУ-ын нэг, монгол хоёр иргэнийг саатуулсан

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Баатархүү Орос иргэн Монгол хүний биед хүнд гэмтэл учруулсан хэргийг шалгаж буй талаар мэдээллээ. 

Тэрбээр "Гадаад улсын иргэд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хэв журмын нөхцөл байдал хүндэрээгүй. Батлагдаагүй мэдээлэл олон нийтийн дунд цацагдаж байна. ОХУ-ын иргэнтэй холбоотой мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс албаны эх сурвалжийн мэдээллийг өгсөн. Ар гэрийнхэн нь бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгсөн. Зарим зөрүүтэй мэдээлэл гарсан байна лээ. Бодит мэдээллийг өгөхөд есдүгээр сарын 22-23-нд ОХУ-ын иргэн Д Монголд ирсэн. Ирэхдээ хил дээр танилцсан монгол иргэний байрыг түрээслэхээр болж, есдүгээр сарын 24-нд тухайн түрээслэх байрандаа ирсэн юм билээ. Тухайн монгол иргэний байрны танил болох иргэн Г-ийн гэрт орцгоосон байсан.

Тэр айлд нэг Монгол Улсын иргэн, тухайн байрны эзэн Г, ОХУ-ын иргэн, түүний найз гээд дөрвөн хүн байсан. Тодруулбал, гурван монгол иргэн, нэг ОХУ-ын иргэн байсан гэсэн үг.

Хэргийг одоо мөрдөн шалгаж байна. Эхний байдлаар тухайн иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ОХУ-ын иргэнтэй анх танилцсан монгол иргэн өөрийн найзын хамт гэрээс нь гарсан гэж тайлбарласан. Монгол Улсын иргэн Г болон ОХУ-ын иргэн хоёр гэрт үлдэж, монгол иргэний биед халдсан байж болзошгүйг тогтоосон. ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулах арга хэмжээг авч, тухайн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн монгол хоёр иргэнийг саатуулсан. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын дипломат албаны мэргэжилтэн биш. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж