“Бэлтэс мөрөн”-ийн хохирлыг төсвөөс барагдуулахыг шаардав | News.MN

“Бэлтэс мөрөн”-ийн хохирлыг төсвөөс барагдуулахыг шаардав

“Бэлтэс мөрөн”-ийн хохирлыг төсвөөс барагдуулахыг шаардав

“Бэлтэс мөрөн”-ийн хохирлыг төсвөөс барагдуулахыг шаардав

“Бэлтэс мөрөн” ХХК-д залилуулсан хоёр мянга гаруй иргэдийн төлөөлөл өнөөдөр /2022.09.26/ АТГ-т шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн иргэдийн мөнгийг залилсан хэргээр шалгагдаж буй “Бэлтэс мөрөн” ХХК-ны хохирогчид тус компанийг удаа дараа залилан хийсэн хэргийг яаралтай шийдэж, хохирлыг барагдуулж өгөх шаардлагыг АТГ-т албан бичиг хүргүүлэв.

Хохирогчдын зүгээс энэ асуудал дээр хууль хяналтын байгууллагууд хариуцлагагүй ажилласан гэлээ. "Бэлтэс мөрөн"-г үүсгэн байгуулагч нь Н.Нямдэлгэр гэх эмэгтэй болохыг хохирогчид хэллээ. Н.Нямдэлгэр гэгч нь БЗД-т амьдардаг. Хоёр жилийн өмнө мөн л гэр бүлээрээ нийлж залилан үйлдэж байжээ. Тодруудбал,  “Нэмэх даатгал” гэх компани байгуулж тэтгэврээ даатгуулбал, мөнгийг хоёр дахин нэмж өгнө хэмээн иргэдийг залилсан байдаг.  Гэтэл энэ залилангийн хэргийг нь шалгасан  Хөвсгөл аймгийн цагдаагийн Эрүүгийн тасгийн дарга н.Гантулга, аймгийн прокурорын орлогч н.Баяраа гэх хүмүүс л зөрчлийн хэрэг байна хэмээн торгоод өнгөрч.

Энэ залилангийнхаа дараа Н.Нямдэлгэр нь  “Бэлтэс мөрөн” гэх ногоо тарьдаг компаниар дамжуулан мөнгийг нь өсгөж өгнө гэж хүмүүсийг дахин залилсан байна.  "Бэлтэс Мөрөн" компанийг шалгаж үзэхэд гадаадын санхүүжилттай гэсэн бичиг баримт хуурамчаар үйлдэж, хүмүүсийг залилдаг байжээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох албаныхан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн гэрчилгээг хураан авсан байна.

Хуулинд зааснаар банкны болон банкны бусын байгууллагууд, даатгал эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос  олгодог.

“Бэлтэс мөрөн” ХХК нь хүн хохироогоогүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгож хаасныг хохирогчид эсэргүүцэж байна.  Тэд өнөөдөр "Бэлтэс мөрөн" компани болон тэднийг шалгасан цагдаа, хуулийнхны талаарх гомдлоо АТГ-т  хүргүүлж байгаагаа хэллээ.

“Бэлтэс Мөрөн”-гийн  хохирогчид байр машинаа зараад мөнгөө өсгөхөөр өгсөн биш орох орон, оочих аягагүй болсон байна.  Одоогийн байдлаар нийт 2000 гаруй иргэн залилуулж, 250 тэрбум орчим төгрөгөөр хохирчээ. Тэд төсвөөс хохирлыг нь барагдуулахыг шаардаж байгаагаа ч хэллээ.

М.АРИУНБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-26 192.82.82.190

Арчаагүй ажилгүй улсууд очерлож байгаад өгөө биздээ өгсөн хүнийхээ гадаа очиж очерлооч ядаж эзэн нь бгаа биздээ
өгсөн хүнээсээ нэхэхгүй яагаад хамаагүй газраас эрж эргүүтээд бгаа юм бэ

Avatar

Зочин 2022-09-26 64.119.20.66

ингээд ах дүүсээрээ мал гэдэгээ мэдэгдчих юм уу даа. Хөөрхий хөөрхий

Avatar

Зочин 2022-09-26 64.119.21.214

амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хөлдүү толгойтын шунал дээр, арай сийрэгхэн толгойтой мөнгөжих гэсэн залилагчийн ухаан ажиллаж…

Avatar

Зочин 2022-09-26 202.55.188.101

Хэн ч албадаагүй өөрсдөө дурандаа аваачиж тушаасан юм чинь "ёстой хохь чинь" гэж энийг л хэлдэг байх даа.

Avatar

Уншигч 2022-09-26 202.21.105.12

Бодвоос зүгээр үржүүлж өгдөг мөнгө гэж юу байх вэ дээ.Анхнаасаа луйвар байсан байсан шүү дээ.Одоо хохь нь гэхээс…Төрөөр төлүүлнэ гэнэ үү…Ёстой дураараа ярьдаг яашканууд вэ…Тухай үед нь анхааруулсан хүнийг нь зодох гээд байл уу…Одоо яая гэхэв улны айл болох нөхцөлөө өөрсдөө хийсэн улс

Avatar

zalilan 2022-09-26 192.82.77.203

shunal meneg l humuus bna sh tee unegui yum havhand bdag gej heleed l bhad oorsdoo mongoo ogson yum bga biz dee tegeed yu yariad bga yum

Avatar

Зочин 2022-09-26 202.55.188.114

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-09-26 192.82.75.211

МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ НАРЫН ҮҮР БОЛСООР 30 ЖИЛ БОЛОО

Avatar

Зочин 2022-09-26 122.201.24.97

Одоо эргүү УЛС ТӨРЧИД НЬ сонгуулиа бодоод төсвөөс төлүүлэх гээд л улайрна даа

Avatar

зочин 2022-09-26 192.82.91.219

Илүү ихийг идэх гэж чулуу долоов гэгч болж дээ.
.

Avatar

Зочин 2022-09-26 103.57.93.98

Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн эргүү төлөгнүүд заяа чинь тэр дээ

Avatar

Иргэн 2022-09-26 66.181.183.51

Хариуцлагаа өөрсдөө л хүлээх ёстой биз дээ??? Хэний өмнөөс мөнгөө өсгөх гэж өгчихсөн юм бэ??? Татвар төлөгчдийн мөнгөөр төлнө л гэж байхгүй

Avatar

Зочин 2022-09-26 202.70.38.18

ШУНАЛААСАА БОЛЖ МӨНГӨӨ АЛДЧИХААД, ХОХЬ ЧИНЬ

Avatar

Зочин 2022-09-26 192.82.75.211

ӨӨРӨӨН САЙН ДУРААРААН ӨГЧӨХӨӨД ТӨРӨӨС НЭХДЭГ НЬ ТЭНЭГ ХЭРЭГ ХУУЛИЙН БАЙГУУЛАГД Л ӨГӨХ ЗАМ ҮЛДСЭН ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ ТЭНГҮҮДЭЭ

Avatar

Зочин 2022-09-26 66.181.161.7

Хохироосон хүмүүсээр н төлүүл !!!Яахаараа татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёстой юм бэ

Avatar

Үкүн 2022-09-26 202.55.188.121

сайн дураараа өгчихөөд

Avatar

Bagi 2022-09-26 211.36.137.207

mongoo ogoh gej yaj alaltsaj blaa ta nar denduu teneg.

Avatar

Зочин 2022-09-26 192.82.76.200

төсөв яагаад хохиролгүй болгох ёстой вэ
хохироосон хүмүүсээсээ хохиролоо төлүүлж аваачээ

Avatar

Зочин 2022-09-26 59.153.87.169

ДОРЖХАНДЫН ДОЛИР ХАР БИТГИЙ х**

Avatar

Зочин 2022-09-26 66.181.160.37

хөдөөний малнууд тэр хөвсгөлрүүгөө тонилцгоо

Avatar

Зочин 2022-09-26 203.169.50.112

өгөөд бай өгөөд бай залхуучуудаа

Avatar

q 2022-09-26 192.82.65.64

Altan zagasniihan gej nerliida

Avatar

Зочин 2022-09-26 43.228.130.188

Очирын тээхэн Баатар,Ганболд,Цэрэнчимэд гэх мэт хүмүүс Койн нэрээр иргэдийн мөнгийг худлаа хэлж авч байгаа шүү, 2 дахь Бэлтэс мөрөн болно шүү мөнгөө өгч болохгүй, анхаар ,,,

Avatar

Зочин 2022-09-26 103.229.121.74

Луйвар гээд байхад өмөөрөөд үхэх гээд байснаа Жинхэнээсээ хохирчихсон чинь даварчихсан айн. Бидний татварт төлсөн мөнгөнөөс авах санаатай гай л бна шүү. Хохь чинь гэж хэлий даа

Avatar

Зочин 2022-09-26 192.82.92.204

Зүгээр сууж байгаад өм цөм мөнгөтэй болох гэсэн шуналын сэтгэлийг, зүгээр сууж байгаад өм цөм мөнгөтэй болсон луйварчид ашиглаж баяжсан юм биздээ ккк.Эцэст хэлэхэд: Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг.

Avatar

mgl 2022-09-26 66.181.180.87

Tusvuus tulnu gej baihgui, harin hariutslaga aldsan alban tushaaltand shiitgel onooh ni zuv. Hahuul avaad nuden balai, chihen dulii suuj baisan baij magadgui.

Avatar

Зочин 2022-09-26 202.179.26.209

Бултас Мөрөнгийнхөн минь нутаг орондоо хэл амаа хийцгээ төсөв энэ тэр бол ёстой х****а шүү

Avatar

Зочин 2022-09-26 202.21.103.139

За зүгээр байгаарай! Зүгээр сууж байгаад амар хялбар мөнгө олох шуналдаа хөтлөгдсөн тэнэгүүдийн мөнгийг бидний татвар төлсөн мөнгөөр яахаараа барагдуулах ёстой билээ? Хэн ч албадаагүй ш дээ. Өөрсдөө шуналдаа хөтлөгдөж өгчихөөд уйлан дуулж гоншигонох ч гэж….

Avatar

Зочин 2022-09-26 103.10.21.249

нас тогтсон хүмүүс байх юм ийм юманд итгэж л байдаг хаширдаггүй мартамхай монголчуудаа мөнгөө өгсөн газраасаа мөнгөө олж ав улс төлөх ч мөнгөгүй болсоншд

Avatar

hohy ny 2022-09-26 202.9.46.92

hohy ny

Avatar

зочин 2022-09-26 66.181.186.144

тэнэгтээрэй, та нарын хариуцлаггүй шуналт үйлдлээс болж алдсан мөнгийг бид төлөх юм уу ?

Avatar

Иргэний бодол 2022-09-26 202.21.104.234

Төрийн мөнгө гэж бдаггүй юм, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулна гэдэг ёстой ҮГҮЙ шүү, яах гэж амар хялбар аргаар мөнгөө өсгөнө гэдэгт итгэсэн юм. Гараа хумхиж суугаад мөнгөтэй болох гэсэн шуналын сэтгэлээсээ болж хохирсон бна. Төр холбогдох хүмүүсээс нь гаргуулж өгөх үүрэгтэй болохоос төрийн албан хаагчийн буруутай үйлдлийг төр бүрэн хариуцах ёсгүй. Хөвсгөлийнхөн хаан ухаан, хатан ухаан, бөө мөргөл гээд ярьдаг шигээ байгаачэээ. Мөнгө зээлж, хүнд өгөөд баян болох – дүүрчихсэн тэнэг

Avatar

zochin 2022-09-26 150.129.141.45

zugeer suuj baij munguu usgunu gej boddog chini buun shunalyn ilrel , orkuud ingej zaliluulakh gej , tegeed bas tuswiin mungunuus awna gechikhejee , KHUTSWAA

Avatar

зочин 2022-09-26 192.82.76.135

шунал бас дахин шунал. зүгээр сууж мөнгө үржихгүй ээ. төсвөөс авна гэж яаж сэтгэнэ бэ.

Avatar

иргэн 2022-09-26 202.21.124.130

шуналтай,харанхуй бүдүүлгээсээ болж луйварчдад өргөсөн мөнгөө бидний татварын мөнгөнөөс нэхнээ бас. арай л увайгүй юу

Avatar

зочин 2022-09-26 66.181.182.35

Үнэгүй бяслаг хавханд л байдаг гэдгийг 30 гаруй жил л харлаа яасан хаширдаггүй эргүүнүүд вэ, хохь нь л гэхээс

Avatar

Уншигч 2022-09-26 66.181.161.109

Ямар ч боломжгүй, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм.

Avatar

Зочин 2022-09-26 66.181.161.36

хохинэээ хохь чинь

Avatar

Зочин 2022-09-26 66.181.160.50

Үнэн2. Хариуцлагагүй ажилласан. Зориудаар. Урьдчилан сэргийлэх ажил хийж иргэдийг санхүүгийн эрсдлээс авраагүй. Нэг ёсондоо төр үүргээ биелүүлээгүй. Завханд бас Ультима койн гэдэг луйвар энэ зунжингаа явсан. Хаанаас ч шалгаж тодруулаагүй. Удахгүй баахан хохирогчид гарч ирнэ

Avatar

Зочин 2022-09-26 66.181.160.37

солиор та нар шуналын микров ууд хохь нь

Avatar

Зочин 2022-09-26 203.23.199.191

Зүгээр байж байгаад баяжих хүмүүсийн шунал дээр дөрөөлсөн бизнесүүд дахиад зөндөө гарна. Зүгээр мөнгө өгдөг зүйл хаана ч байдаггүй л байхгүй юу!

Avatar

б 2022-09-26 122.201.22.249

Зүгээр сууж байгаад бөөн мөнгө авна гэж хаана байдаг юм. Эргүү здакууд бусдаас буруу хайхаа боль л доо. Өөрсдийнхөө шуналаас болоод л хохирогч болоо биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж