“Бэлтэс мөрөн”-ийн хохирлыг төсвөөс барагдуулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

“Бэлтэс мөрөн”-ийн хохирлыг төсвөөс барагдуулахыг шаардав

“Бэлтэс мөрөн”-ийн хохирлыг төсвөөс барагдуулахыг шаардав

“Бэлтэс мөрөн” ХХК-д залилуулсан хоёр мянга гаруй иргэдийн төлөөлөл өнөөдөр /2022.09.26/ АТГ-т шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн иргэдийн мөнгийг залилсан хэргээр шалгагдаж буй “Бэлтэс мөрөн” ХХК-ны хохирогчид тус компанийг удаа дараа залилан хийсэн хэргийг яаралтай шийдэж, хохирлыг барагдуулж өгөх шаардлагыг АТГ-т албан бичиг хүргүүлэв.

Хохирогчдын зүгээс энэ асуудал дээр хууль хяналтын байгууллагууд хариуцлагагүй ажилласан гэлээ. "Бэлтэс мөрөн"-г үүсгэн байгуулагч нь Н.Нямдэлгэр гэх эмэгтэй болохыг хохирогчид хэллээ. Н.Нямдэлгэр гэгч нь БЗД-т амьдардаг. Хоёр жилийн өмнө мөн л гэр бүлээрээ нийлж залилан үйлдэж байжээ. Тодруудбал,  “Нэмэх даатгал” гэх компани байгуулж тэтгэврээ даатгуулбал, мөнгийг хоёр дахин нэмж өгнө хэмээн иргэдийг залилсан байдаг.  Гэтэл энэ залилангийн хэргийг нь шалгасан  Хөвсгөл аймгийн цагдаагийн Эрүүгийн тасгийн дарга н.Гантулга, аймгийн прокурорын орлогч н.Баяраа гэх хүмүүс л зөрчлийн хэрэг байна хэмээн торгоод өнгөрч.

Энэ залилангийнхаа дараа Н.Нямдэлгэр нь  “Бэлтэс мөрөн” гэх ногоо тарьдаг компаниар дамжуулан мөнгийг нь өсгөж өгнө гэж хүмүүсийг дахин залилсан байна.  "Бэлтэс Мөрөн" компанийг шалгаж үзэхэд гадаадын санхүүжилттай гэсэн бичиг баримт хуурамчаар үйлдэж, хүмүүсийг залилдаг байжээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох албаныхан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн гэрчилгээг хураан авсан байна.

Хуулинд зааснаар банкны болон банкны бусын байгууллагууд, даатгал эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос  олгодог.

“Бэлтэс мөрөн” ХХК нь хүн хохироогоогүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгож хаасныг хохирогчид эсэргүүцэж байна.  Тэд өнөөдөр "Бэлтэс мөрөн" компани болон тэднийг шалгасан цагдаа, хуулийнхны талаарх гомдлоо АТГ-т  хүргүүлж байгаагаа хэллээ.

“Бэлтэс Мөрөн”-гийн  хохирогчид байр машинаа зараад мөнгөө өсгөхөөр өгсөн биш орох орон, оочих аягагүй болсон байна.  Одоогийн байдлаар нийт 2000 гаруй иргэн залилуулж, 250 тэрбум орчим төгрөгөөр хохирчээ. Тэд төсвөөс хохирлыг нь барагдуулахыг шаардаж байгаагаа ч хэллээ.

М.АРИУНБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж