Хэвлэл мэдээллийн байгууллагууд спортын 3 төрлөөр өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийн байгууллагууд спортын 3 төрлөөр өрсөлдөв

Хэвлэл мэдээллийн байгууллагууд спортын 3 төрлөөр өрсөлдөв

“МҮОНР”-ийн 88, “МҮОНТ”-ийн 55 жилийн ой энэ сард тохиож байна. Тус ойн хүрээнд МҮОНРТ-ээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын аварга шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээн хөлбөмбөгийн спортоор эхэлсэн. Монголын хөлбөмбөгийн холбооны Яармагт дахь талбайд болсон тэмцээнд нийт найман баг өрсөлдөж, тэмцээнийг зохион байгуулагч “МҮОНРТ”-ийн баг түрүүллээ. Тэд аваргын алтан медалийн төлөө “SPS” телевизийн багтай учраа таарч, 2-1 гэсэн харьцаатай ялалт байгуулжээ. Харин хүрэл медалийн төлөө “C1” телевизийн баг болон “Монцамэ”, “News.mn”, “Gogo.mn” сайтуудын хамтарсан баг өрсөлдөж, “C1” телевиз 3-2 гэсэн харьцаатай ялсан.

МҮОНРТ-ийн нэгдүгээр баг нийт таван тоглолт хийж, тав хожихдоо нийт 22 гоол оруулж түрүүлсэн бөгөөд МҮОНРТ-ийн төрөлжсөн сувгийн сэтгүүлч Г.Анар өрсөлдөгчдийнхөө хаалганд нийт 12 гоол оруулж, тэмцээний шилдгээр шалгарав.

Үүний дараа Спортын төв ордонд сагсан бөмбөгийн тэмцээн болсон.Эрэгтэй 15, эмэгтэй 11 баг хоёр өдрийн турш ширүүн өрсөлдөж, медальтнууд тодров. Эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөө “Боловсрол” телевиз, “Гэр” контентын баг болон “Eagle” телевизийн баг учраа таарч,  “Боловсрол” телевиз, “Гэр” контентын баг түрүүлсэн. Тэгвэл хүрэл медалийн төлөө “News.mn”, “Gogo.mn”, “iToim”-ийн хамтарсан баг болон “МҮОНРТ”-ийн баг тоглож, хамтарсан баг ялалт байгуулсан юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд “NTV” телевизийн баг түрүүлж, мөнгөн медалийг “МҮОНРТ”-ийн баг хүртсэн. Харин хүрэл медалийн эзнээр “News.mn”, “Gogo.mn”, “iToim”, “TM”-ийн хамтарсан багийн охид тодров.

Сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор “Боловсрол” телевиз, “Гэр” контентын багийн тамирчин н.Батбаяр, шилдэг эмэгтэй тоглогчоор “NTV” телевизийн н.Одончимэг тус тус тодров.

Сүүлийн буюу волейболын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд “Тэнүүн Огоо” ХХК-ийн “Тээвэрчид”-ийн ордонд болсон. Эрэгтэй алтан медалийн эздээр “SBN” телевиз, мөнгөн медалийн эздээр News.mn”, “Gogo.mn”, “iToim”-ийн хамтарсан баг, хүрэл медалийн эздээр хэвлэлийн төлөөлөгчдийн “Тусгай салаа” баг тус тус шалгарсан юм. Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Zindaa.mn”, “Vip76”-ийн баг хамтарсан баг түрүүлж, мөнгөн медалийг төлөө “Боловсрол” телевиз, “Гэр” контентын баг, хүрэл медалийг “МҮОНРТ”-ийн баг тус тус хүртлээ.

Волейболын шилдэг эрэгтэй тоглогчоор “SBN”-ийн Ц.Нямсүрэн, шилдэг эмэгтэй тоглогчоор “Zindaa.mn”-ийн Б.Хонгорзул нар тус тус тодорсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж