“ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног л зорчих эрхтэй”

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

“ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног л зорчих эрхтэй”

“ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног л зорчих эрхтэй”

Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо ОХУ-аас орж ирсэн иргэдийн асуудлаар тодруулга өгчээ.


-ОХУ-аас ирсэн, орогнол хүссэн иргэдийн тухайд хууль эрх зүйн ямар нөхцөл байдаг юм бэ?

-Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Хил хамгаалах ерөнхий газар хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хэрэгжүүлдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хүсч буй аливаа гадаадын иргэн холбогдох визийн болон Монгол Улсад нэвтрэх нөхцөлийг хангасан, орж ирэх хүсэлтэй бол Монгол Улсад чөлөөтэй орж ирнэ.

ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног л чөлөөтэй зорчих эрхтэй.

Үүнд Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлж Хил хамгаалах ерөнхий газар ажиллаж байгаа. Сошиал медиад явж буй зарим нэг гэмт хэрэг зөрчилтэй холбоотой асуудлыг ЦЕГ шалгаж байгаа. Энэ асуудлаар Хууль зүй дотоод хэргийн яам тайлбар өгөх боломжгүй. Аливаа зөрчлийн гэмт хэрэг хэрэг хянан шийдвэрлэх байгууллагад харьяалагддаг. Хөндлөнгөөс бид оролцох, нөлөөлөх боломжгүй. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдэгдэх байх гэдэгт итгэлтэй байна.

-Визний хугацаа дууссан юм уу орогнол хүссэн иргэд орж ирж байгаа юу?

-Хууль бусаар орж ирнэ гэж зүйл байхгүй. Монгол Улсад орж ирж буй иргэн бүрийг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа байгууллагын шалган нэвтрүүлэхээр орж байгаа. Хэрвээ Монгол Улсад байх зөвшөөрөл визний нөхцөлөө зөрчсөн эсвэл хугацаа хэтрүүлсэн бол Гадаадын иргэн харьяатын газар өөрсдийн чиг үүргийн хүрээнд шийдвэрлэнэ. Ямар нэг байдлаар дур зоргоороо хуулиас гадуурх шийдвэр байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж