Реппер Г.Төгөлдөр хүнд өвчний улмаас таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Реппер Г.Төгөлдөр хүнд өвчний улмаас таалал төгсчээ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөр хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр 2021 оны есдүгээр сард УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон. Яаралтай химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон бөгөөд мөн чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатайн улмаас Турк улсын Истанбул хотыг зорин эмнэлэгт хэвтэн эмчилгээгээ эхлүүлсэн байдаг.
Урлагийнхан түүнд зориулж, олон олон арга хэмжээ зохион байгуулж, хандив цуглуулсан. Түүний эмчилгээний төлбөр эхний байдлаар нийт 650 сая төгрөг шаардлагатай байв.
Цусны цочмог хорт хавдартай тэмцэж буй Г.Төгөлдөрт урам зориг бэлэглэхээр репперүүд нэгдэн “Big life” дууг бүтээсэн билээ. Тэрээр "Та бүхнийхээ сайхан сэтгэл, тусламжийн ачаар би олон өдөр хоногуудыг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн ч амьдралын аз жаргалыг мэдэрч байна. Аюулт өвчнийг ялан дийлэх тэмцэл маань дуусаагүй ч урт хугацааны дараа эдгэнэ гэдгийг сонсоод, өдрөөс өдөрт бие минь тэнхэрч, сошиал ашиглах чадалтай болж байгаагаа дуулгах гэж яаран бичлээ. Миний хийсэн зүйл ердөө л эмнэлгийн орон дээр хэвтэж, эмээр хооллож, олон удаагийн цусны болон химийн эмчилгээнд орох байлаа. Сайхан сэтгэлтэй та бүхэн минь, намайг амьдрууллаа. Та бүхнийхээ дуусашгүй их ачийг нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж, үйлдлээрээ болон уран бүтээлээрээ олон хүнд тусалж хариулахыг хүсч байна" хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж