“Ахмадын баяр-2022” тоглолтын тасалбар бүр бэлэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

“Ахмадын баяр-2022” тоглолтын тасалбар бүр бэлэгтэй

Ахмад  буурлуудаа хүндэтгэн залж,  дуу хуурын  ая эгшгэнд  цэнгүүлдэг  "Ахмадын баяр-2022" тоглолт  аравдугаар сарын 1, 2, 3-нд "UB PALACE"-ын концертын их танхимд  болно. Тоглолтын тасалбар худалдан авсан хүн бүрт 25 жилийн түүхтэй  “UniMed International”  эмнэлгийн хамт олноос  үзлэг, оношилгооны багц бэлэглэж байна. 

11 дэх жилдээ зохион байгуулж буй  ”Ахмадын баяр-2022”  хүндэтгэлийн тоглолтод Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн,  Д.Энхзул,  С.Эрдэнэцэг, Ж.Уранчимэг,  С.Баасандорж, Соёлын тэргүүний ажилтан Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Амархүү, С.Сэрчмаа, Н.Дашдэмбэрэл, Л.Нарантуяа, Я.Гэрэлчулуун, Э.Чулуунчимэг, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Д.Найдандорж, Э.Чинбаяр, залуу дуучин Г.Даваадалай, Б.Уранзаяа  нар оролцож,  сэтгэлд хоногшсон хит уран бүтээлээ үзэгч түмэндээ өргөн барина. 

Тоглолт  2022 оны аравдугаар сарын  1, 2, 3-ны өдрүүдэд 19:00 цагаас "UB PALACE"-ын  концертийн Их танхимд болно.  Тоглолтын тасалбарыг  Ticket.mn үнэгүй хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг  8678-1111, 8978-1111 утсаар лавлаарай. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж