“Forbes” их орлоготой зохиолчдыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

“Forbes” их орлоготой зохиолчдыг нэрлэв

Джеймс Паттерсон

Хамгийн өндөр орлоготой арван зохиолчийн жагсаалтыг “Forbes” сэтгүүл гаргасан байна. Жилийн дүнгээр жагсаалтыг “Ингээд аалз ирэв”, “Охидыг үнсээд” гэх романыг бичсэн Америкийн зохиолч Жеймс Паттерсон, 70 сая ам.долларын орлоготойгоор тэргүүлжээ. Сэтгүүл тэмдэглэснээр Паттерсоны хөрөнгө 2012 онд одоо хийсэн гэрээнийхээ дагуу мэдэгдхүйц өсөх юм байна. Алдартай триллерүүдийн зохиогч хоёр жилийн дотор насанд хүрэгчдэд зориулсан 11 ном, хүүхдийн зургаан ном бичих гэрээтэй байна.

Паттерсоны дараа “Бүрэнхий” гэх цус сорогчдын тухай цуврал номыг бүтээсэн хатагтай Стефани Майер оржээ. Уг номоор кино хийж, номыг 30 хэлнээ хөрвүүлэн 100 сая гаруй хувь худалдсан байна. Зохиолч эмэгтэй 40 саяын орлоготой байв.
Гуравдугаарт 34 сая ам.доллар олсон Стивен Кинг бичигдлээ. Түүний өмнөх бүтээлийн дахин хэвлэлт энэ орлогын ихэнхийг хийж өгчээ. Кингийн “Бөмбөгөр дээврийн дор” сүүлчийн роман 2009 оны арваннэгдүгээр сард хэвлэгдсэн байна.

Forbes-ийн  Топ-10:

   1. Жеймс Паттерсон (70 сая ам.доллар)
   2. Стефани Майер (40 сая)
   3. Стивен Кинг (34 сая)
   4. Даниэла Стил (32 сая)
   5. Кен Фоллетт (20 сая)
   6. Дин Кунц (18 сая)
   7. Жанет Иванович (17 сая)
   8. Жон Гришэм (15 сая)
   9. Николас Спаркс (14 сая)
  10. Жоан Роулинг (10 сая).

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж