Өмнөговийн С.Доржпалам 1000 бөхийн манлай боллоо | News.MN

Өмнөговийн С.Доржпалам 1000 бөхийн манлай боллоо

Өмнөговийн С.Доржпалам 1000 бөхийн манлай боллоо

Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан сар бүр зохион байгуулдаг сумын цолтон залуу бөхчүүдийн алт, мөнгөн цомын төлөөх 100 дахь удаагийн түүхэн барилдаанд Монгол орны 330 сумын баяр наадмын манлай бөхчүүд хуран чууллаа.

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, "Говийн хүчтэн" дэвжээний бөх, 22 настай, сумын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн сумын заан С.Доржпалам одтой, иртэй, хийцтэй сайхан барилдан 10 давж түрүүлэн 1000 бөхийн манлай болж, Алтан цомын эзнээр тодорлоо. Харин Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат, "Даян" дэвжээний бөх, чөлөөт бөхийн ОУХМ, сумын баяр наадамд гурван удаа түрүүлсэн Мөнхбаатарын Цогтгэрэл заан 9 даван үзүүрлэж, мөнгөн цом гардав.

Их шөвөгт Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ, "Хатант интернэшнл" ХХК-ны бөх, сумын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн сумын заан Ц.Давааням, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, "Дүнжингарав" дэвжээний бөх, сумын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн сумын заан Б.Золбаяр нар шалгарав. Дунд шөвгийн наймд сумын манлай заан Өмнөговийн Б.Бат-Эрдэнэ, Баянхонгорын Б.Бат-Эрдэнэ, сумын заан Ховдын Б.Бадрал, Архангайн Б.Шаравдорж нар үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-26 64.119.18.9

Залуучууд ингээд мянга мянгаараа бех барилдаад явчихаар энэ улс оронд хэн ажил хийх болж байна, бехеер занималдсан гарууд улс орны хегжил, нийгэмд тустай юм хийхгуй нь лав, харамсалтай

Avatar

жалайр 2022-09-26 202.21.100.210

Дүү нар сайн байна. Тэр допинг гэдэг юмнаасаа хол байгаарай
Таних танихгүй хүмүүс идээ ундаагаар дайлах вий болгоомжтой л байгаарай Одоо хүнд итгэхэд хэцүү болсон цаг шүү
Бөхийн босоо цагаан хийморь нь бадарч байг МӨНХӨД

Avatar

DR. ADITYA 2022-09-26 197.211.52.76

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Зочин 2022-09-26 202.21.108.50

үхсэн хойно сумын црлтонгууд гэнээ хэдэн нусан таглааг ямар бөх гэдэг юм бэ…

Avatar

Зочин 2022-09-26 192.82.92.65

Эргүү ац минь дуугай л бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж