Хөндөх сэдэв: Охидоо хүнийг хайрлах сэтгэлтэй өсгөе! | News.MN

Хөндөх сэдэв: Охидоо хүнийг хайрлах сэтгэлтэй өсгөе!

Хөндөх сэдэв: Охидоо хүнийг хайрлах сэтгэлтэй өсгөе!

Хөндөх сэдэв: Охидоо хүнийг хайрлах сэтгэлтэй өсгөе!

Эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн жендерийн талаар багагүй ярьдаг. Гэвч үнэн хэрэгтээ эрчүүдийн эрх, эрчүүдийн эрүүл мэнд, эрчүүдийн хүчирхийлэл энэ нийгмийн эмзэг асуудал болжээ.

Хэдхэн хоногийн өмнө 16 настай охин фэйсбүүкээр танилцсан залуугаа бусадтай бүлэглэн шатаасан ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, 15-25 насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй бүлэглэж, 26 настай эрэгтэйг галдан шатаасан. Бие дээрээ будагч шингэлэгч асгуулсан залуугийн бие маш хүнд байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас гурван эрэгтэйг цагдан хорьж, хоёр эмэгтэйг нь гадуур шалгаж буй.

Ар гэрийнхний зүгээс “Миний хүүг 16 настай, цахимаар танилцсан найз эмэгтэй нь дуудаж, банкны картных нь нууц дугаарыг хэлээгүйгээс болж ийм аймшигтай хэрэг болсон. Дансанд байсан мөнгийг нь авахын тулд ийм хэрэг хийсэн” талаар олон нийтэд сэрэмжүүлэх үүднээс мэдээлэл өгсөн. Харин тухайн 16 настай охин “Хэрэг гарах үед АТМ явсан байсан. Зодооныг манай найзын нөхөр нь эхлүүлсэн” гэх тайлбарыг өгчээ.

Энэ хэрэг нийгэмд эмэгтэйчүүдийн хүчирхийллээс гадна эрэгтэйчүүдийн хүчирхийлэл газар авсан гэдгийг харуулж байна.

Ер нь эмэгтэйчүүдийн эрх ашиг, эрүүл мэндийн асуудлаар хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагууд үргэлж ярьдаг хэрнээ эрчүүдийн нийгмийн байдал, эрүүл мэнд, боловсрол, хүчирхийллийн асуудлыг төдийлөн хөнддөггүй. Ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, урвалт бүхэнд эрчүүдийг буруутгадаг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа ч бий. Харин эрэгтэйчүүд хохирсон гэсэн статистик байдаггүй.

Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь ихэссэн. Эцэг эхчүүд хөвгүүдээ охидыг зодож болохгүй гэж сургаж ирсэн. Харин одоо цагт охидыг хөвгүүдийг дээрэлхэж болохгүй гэж зааж сургах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Зөвхөн хөвгүүд гэлтгүй охидод ч бас хүний эрхийн тухай ойлголт, хүмүүжилтэй өсгөх  нь чухал.

Учир нь жендер гэхээр л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж ойлгох нь бий. Эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй. Гэвч  эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан биологийн ялгаатай шинжийг нийгмээс тулгаж, андуурдаг байдлаас болж нийгмийн тодорхой салбаруудад эрх нь зөрчигдсөөр ирсэн.

Гэр бүлийн маргааныг эмэгтэй хүн эхлүүлж эрэгтэй хүнийг тэвчишгүй байдалд оруулдаг учраас нэг нь хүчирхийлэгч, нөгөө нь хохирогч болдог.  Эрэгтэйчүүдийн хувьд сэтгэл гутралд орсон үедээ өөрөө ч мэдэлгүй "хүчирхийлэгч" болдог байна.

Монгол эрчүүд  нийгмийн хамгийн тулгамдсан сэдвүүдийн нэг болсон нь үнэн.  Эрчүүдийн нас баралт залуужиж, амиа хорлолт жилээс жилд нэмэгдсээр байгааг статистик судалгаанууд  гэрчилдэг. Нийт хүн амын 51.4 хувь нь эмэгтэйчүүд, 48.6 хувь эрчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийнх  74.3 жил.

Монголд зүрхний шигдээсээр нас барж байгаа эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 3.1 дахин их. Осол гэмтлийн улмаас жилд нас барж байгаа эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс гурав, амиа хорлолт тав дахин өндөр.

Боловсролыг чухалчлах болсон өнөөгийн нийгэмд эрэгтэй болон эмэгтэй хүмүүс бие биедээ хандах хандлага, тавих шаардлага нь өөрчлөгдөж байна. Сэтгэл судлалын үндэсний төвийн хийсэн судалгаагаар, эрчүүд амьдрах ухаан болон сэтгэл зүйн боловсролоороо эмэгтэйчүүдээс доогуур түвшинд байгаа гэх судалгаа ч байдаг. Энэ бүхэн монгол залуус, эрчүүддээ анхаарах цаг хэдийнэ болсныг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-26 151.71.16.100

yrtuntsuus z**l iim bhar huuhduud yamar baih ni oilgomjtoishdee yund ch hereggui hog

Avatar

Зочин 2022-09-26 151.71.16.100

yer ni bol er em geltgui baga nasni humuujil huuhded mash tom nuluuteig hun bolgon medne. tiim bolhoor huuhduud tani tanii ireedui bagad ni nohoi shig alaltsalgui hel ugeer aytaihan tailbarlaad ugchih tevcheertei baih heregtei. hervee tegj chadahgui bol anhnaasaa yah gej huuhedtei boldgiin eej aav nariin butelguitluudee tegcheed hoid uy ni iim baihad yaaj uursduu iluu ym shig aashilj yaj chaddag baina aa? huuhed tanii tusgal gedgiig huneer heluuleltgui medne bailgui.

Avatar

Зочин 2022-09-26 122.201.21.174

Mongolin erchuud uursdiiguu hamgaalah uhaan baihgui archaagui huuhnuud daam garjihsan uurgee ugamsarldagui bolson ene bol baruuni bodlgog zevseguin ur nuluu bsan odoo butsah tsag bolsn es surtahuun uhamsr huniig hundleh uhaan mash chuhal bilson

Avatar

Зочин 2022-09-26 202.9.47.143

Huugee mongol emegteitei gerluulmeergui baina, mongol emegteichuud buun dutuugiin medremjuud bdg, tejeelgeh gej l nuhurt garch gerledeg yum shig sanagddag.

Avatar

Зочин 2022-09-26 192.82.65.120

Зөв шүү. Одоо хөвгүүдээс илүү охидууд их хорон болсон байна. Саяхан ЕБС-ийн хичээл тарах үеэр 5-6-р ангийн болов уу гэмээр охин нэг хөвгүүнийг үснээс чирээд угзраад явж байхтай таарсан. Мэдээж тэр хөвгүүн охиныг дийлнэ гэхдээ эмэгтэй хүүхэд болохоор нь уурлаж чадахгүй чирэгдээд явж байсан. Би охиныг болиулж эрэгтэй хүүхэд ч гэсэн өвддөг юм чи яаж байгаан найзыгаа гэсэн тоох ч үгүй хялалзаад явна лээ. Манай өсвөр насны хүү ээжээ хөвгүүдээс илүү охидууд аймаар болсон шд гэж хэлж байсан шүү.

Avatar

Зочин 2022-09-26 192.82.70.198

ёстой зөв асуудал хөндсөнд үнэхээр баярлалаа

Avatar

Зочин 2022-09-26 192.82.70.198

маш зөв. Автобусанд л гэхэд суудал тавьж өгөхгүй юм. Бас банди нартай нийлээд орцонд архи, тамхи эргүүлж бна. Үйлчлэгчийн хөдөлмөрийг үнэхээр дэвсэлж бна. Ямар ч хүн чанар алга! Хүүхдийн тоглоомын талбай дээр очоод 4 хүртэлх настай хүүхдэд зориулсан савлуур дээр суугаад дор нь эвдэлж бна. Банди нараа өөгшүүлсэн тэнэг юмнууд

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-09-26 202.131.225.197

МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД АРХИ УУНА, МӨНГӨТЭЙ Л БОЛ ХЭНД Ч ХАМААГҮЙ ӨВРӨӨ НЭЭНЭ… ЁСТОЙ Н О В Ш БОЛЖДЭЭ. ЭМС САДАРЛАВАЛ ҮНДЭСТЭН МӨХНӨ, ОЙЛГОХ УХААН МОНГОЛЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХАЙРЛАА, ТЭНГЭР МИНЬ

Avatar

Зочин 2022-09-26 66.181.161.51

Монгол эрчууд монгол эмэгтэйтэй суух хэрэггуй

Avatar

Guest 2022-09-26 126.156.133.128

Humuujil chuhal l daa gehdee dan emegtei geltgui erchuudiinhee humuujliig ch bas yarih heregtei. Eregtei huuhed yum chin hudulguuntei baih l yawdal, eregtei huuhduud yah we dee ugaasaa l iim geh met engiin udur tutmiin hellegeer hichneen chuhal zan aranshingiin dogoldliig zugeer ongoruulj baigaa bol. Ulaan tsain eregtei huuhduudee umuurdug bagsh nar ch gsn. Geed bodoh yum ih l baina daa. Setguulch maani mash tom sedviig unguts haraad l ungurch dee

Avatar

Зочин 2022-09-26 107.116.89.110

Tiimee, emegreichuudiin esreg hargis hertsgii erchuudiin huchirhiilel bol baij l bdg. Emegtei hun gemt hereg hiilee ghd l ih chuhal avch uzeed bh shg bn.

Avatar

Зочин 2022-09-26 104.28.100.79

Хүчирхийллийн эх үндэсийг эмэгтэйчүүд өөрсдөөс нэхэлдэг. Эрчүүд дуртайдаа эмэгтэй хүнд гар хүрдэг гэж бодож байна уу? Үгүй. Үг хэлээ захирч чадахгүй эмэгтэй хүн яаж эр хүнийг татах вэ дээ

Avatar

Зочин 2022-09-26 107.116.89.110

Ugaasaa tatagdaagui durlaagui huuhenteigee erchuud suudag hereg uu? Ern emegtei huniig huchirhiildeg shaltgaan n emegtei hun ooroos n dooguur bh yostoi gdg uzelteigees boldog gsn sudalgaa hurtel bdg

Avatar

Зочин 2022-09-26 192.82.84.118

Үнэн юу вэ гэвэл нийгэмд эмэгтэйчүүдийн архидалт цугларалт дэндээд байгаа бүр арай дэндүү найз нөхдөөрөө хамт олноороо эмэгтэйчүүдийн архидалт маш их шүү ээж хүний энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд их хүнд тусдаг МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭЭ АРХИНААС ХОЛ БАЙЦГААГААЧ ЭЭ ГЭЖ УРИАЛЖ БАЙНА АА

Avatar

Зочин 2022-09-26 107.116.89.110

Iran erchuud l neg iimerhuu yum yaridag daa. Nerteigeer n gereesee bitgii gar geech !

Avatar

Зочин 2022-09-26 66.181.179.186

маш зөв сэдэв шүү.

Avatar

Зочин 2022-09-26 66.181.161.35

Бага ангид сурдаг хүүгийн яриа: Ээж аав, багш нар маань бүгдээрээ охидуудад гар хүрч болохгүй гэдэг. Харин манай ангийн охидууд биднийг цохиж зодоод байгааг тэгээд яах вэ.

Avatar

Зочин 2022-09-26 66.181.170.118

МАШ ЗӨВ ШҮҮ. ЭРЧҮҮДИЙН ҮХЭЛ ИХ БАЙНА. 18-55 НАСНЫ ЭРЧҮҮД, 16-45 НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД НӨХӨН ҮРЖИХҮЙН ХАРЬЦАА
1 Х 2 БАЙНА. ЭРЧҮҮДЭЭ ХАЙРЛАЯ, ДЭЛХИЙ ХЯМАРЧ БАЙНА, ДАЙН БОЛЖ БАЙНА ЦААНА ЧИНЬ.

Avatar

УНШИГЧ 2022-09-26 202.9.46.133

СОГТУУ АВГАЙ ХҮҮХНҮҮД ЮУНД Ч ДИЙЛДЭХГҮЙ, ХҮНИЙ ЭРХ П… МИНЬ БОСОО ШЭЭНЭ ГЭЭД Л ДАЙРНА

Avatar

Зочин 2022-09-26 66.181.160.30

Энэ сэтгүүлч охин нийгмийн сэтгэлгээний хурц асуудлыг буруу ойлгож буруу дүгнэлт хийжээ!!! Анхдагч буруутан нь охидууд биш, эрчүүд байдаг юм!! Увайгүй, бүдүүлэг, ойворгон, хариуцлагагүй эрчүүдийн дэргэд байгаа эмэгтэйчүүд халдварлаж "эвдэрдэг" жамтай!! Мэдээж, ганц нэг хүмүүжилгүй охидууд байж л таарна, тэднээр бүх эмэгтэйчүүд ийм тийм гэж дүгнэж болохгүй!!! Эрчүүд нь ухаалаг, халамжтай, өрх гэрээ аваад явах чадвартай байсан бол эмэгтэйчүүд эерэг зөөлөн, халамжтай, хариуцлагатай байх учиртай!!

Avatar

бө 2022-09-26 66.181.160.106

Ийм юм бодож байгаа чинь өөрөө хүчирхийлэл юм шүү дээ.

Avatar

Зочин 2022-09-26 202.21.124.132

Ene metiin huchirhiilegchid mongoloor neg, erh darhtai, darhan tsaaztai eregtei hun bol huchirhiilegch emegtei hun bol gemgui tsailgan yag unendee bol arhidald eregtei emegtei yalgaagui bolson, ehner n nuhruu ***h tohioldol ihessen, huuhdee hayaj yvah, araar tavih asuudal emegteichuudtei adil yarigdah asuudal za tegeed orcuud min uhaan suugaarai

Avatar

Зочин 2022-09-26 192.82.70.198

эмэгтэйчүүд хамгийн гол буруутан шүү. Амьдрал авч яваа ядарсан нөхрөө ах дүүстэйгээ нийлж дарамталдаг эргүү юмнуудаас шууд салах хэрэгтэй!

Avatar

Зочин 2022-09-26 66.181.186.133

Эмэгтэй хүн зөвхөн хайрлуулах эрхтэй билүү юу билээ тэр тэнэг бодлоос чинь бүх юм эхэлж байгаа юм даа. Ганцхан эмэгтэй хүн хайрлуулаад бусад нь болохгүй гэж ойлгож өссөн охидууд чинь ийм тэнэг болж өсч байгаа шүү. Хайрлах, хайрлуулах чинь бас л тэгш эрхийн нэг шүү дээ. 1 нь илүү эрхтэй байх боломжгүй. Хөвгүүд эрчүүд зөвхөн дарлуулах, доромжлуулах, мөнгөөр хангах үүрэгтэй биш. Бүгд тэгш эрх, үүрэтэй байцгаая.

Avatar

Зочин 2022-09-26 107.116.89.110

Tegsh uureg yarihaasaa umnu tegsh erhtei bgaa yu gdgee nyagtalj har! Emegteichuud ediin zasag, uls tur, erh medliin tuvshind haalttai tulgarsaar l bn. Unendee bol mongold emegteichuud erchuudees baga erh medeltei hernee iluu uureg hariutslaga uurseer yavna. Tiimdee ch erchuudiig zandardag ch biz.

Avatar

Zochin 2022-09-26 150.129.143.159

Buruu humuujiltei huuhnuud zaluusiig tuiveegch

Avatar

Зочин 2022-09-26 67.134.205.22

Нүд улаан мөнгө цагаан болж. Болсон болоогүй гутал хувцас цүнх саванд нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй, хиймэл хөх сэжигийн том амбаартай хуурамч охид даанч олон болж.

Avatar

Зочин 2022-09-26 192.82.90.70

одоо холд хийж чаддаг, гэрээ цэвэрлэдэг, хувцасаа угаадаг эмэгтэйчүүд ховор болсон цаг

Avatar

Уншигч 2022-09-26 202.9.46.189

Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа нь өөрсдийнх нь зан авираас бас болдог байх оо.

Avatar

Зочин 2022-09-26 43.242.242.138

Монгол эрчүүдийг зодож, Хятад эрчүүдийг хайрлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-09-26 107.116.89.110

Yahnuudee huurhii. Sain saihan mongol erchuud zunduu l bgaa. Commentiig chn haraad gomdoj bgaa bh shuu

Avatar

Зочин 2022-09-26 202.126.89.109

Үүнээс гадна монгол хүүхнүүд гадаад эрчүүд гадаадын жуулчдын хойноос хөөцөлдаж дагаж гүйгээд гадаад хүнтэй суухыг чухалчилдаг болсон нь монгол эрчүүдийг мохоож байгаа эмгэнэл юм.

Avatar

Зочин 2022-09-26 192.82.80.175

Гэмт хэрэгтэнгүүд шүүх цагдаад хэдэн цаас өгөөд л тэднээр хамгаалуулж ялаас мултардаг хэвшилтэй нийгэмд дураараа аашлах чөлөөтэй.
Дээр нь гэр бүлийн хууль гэж нийгмийн хамгийн дүнкү доод, арчаагүй, ухаангүй эрэгтэйчүүдийн давхаргад зориулсан хуультай. Тэд нь хаа сайгүй тэнэж баахан "айрагны" хүүхэд цувуулна. Тэднээ тэжээж хүмүүжүүлэх сэтгэлгүй, чадваргүй. Улсад даатгаад орхидог болохоор энэ улсын төсөв тэтгэвэрийн хэдэн хөгшнийхөө тооноос хэд дахин давсан тооны хүүхэд харах шаардлагатай болж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж