Хөндөх сэдэв: Охидоо хүнийг хайрлах сэтгэлтэй өсгөе!

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Охидоо хүнийг хайрлах сэтгэлтэй өсгөе!

Хөндөх сэдэв: Охидоо хүнийг хайрлах сэтгэлтэй өсгөе!

Эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн жендерийн талаар багагүй ярьдаг. Гэвч үнэн хэрэгтээ эрчүүдийн эрх, эрчүүдийн эрүүл мэнд, эрчүүдийн хүчирхийлэл энэ нийгмийн эмзэг асуудал болжээ.

Хэдхэн хоногийн өмнө 16 настай охин фэйсбүүкээр танилцсан залуугаа бусадтай бүлэглэн шатаасан ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, 15-25 насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй бүлэглэж, 26 настай эрэгтэйг галдан шатаасан. Бие дээрээ будагч шингэлэгч асгуулсан залуугийн бие маш хүнд байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас гурван эрэгтэйг цагдан хорьж, хоёр эмэгтэйг нь гадуур шалгаж буй.

Ар гэрийнхний зүгээс “Миний хүүг 16 настай, цахимаар танилцсан найз эмэгтэй нь дуудаж, банкны картных нь нууц дугаарыг хэлээгүйгээс болж ийм аймшигтай хэрэг болсон. Дансанд байсан мөнгийг нь авахын тулд ийм хэрэг хийсэн” талаар олон нийтэд сэрэмжүүлэх үүднээс мэдээлэл өгсөн. Харин тухайн 16 настай охин “Хэрэг гарах үед АТМ явсан байсан. Зодооныг манай найзын нөхөр нь эхлүүлсэн” гэх тайлбарыг өгчээ.

Энэ хэрэг нийгэмд эмэгтэйчүүдийн хүчирхийллээс гадна эрэгтэйчүүдийн хүчирхийлэл газар авсан гэдгийг харуулж байна.

Ер нь эмэгтэйчүүдийн эрх ашиг, эрүүл мэндийн асуудлаар хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагууд үргэлж ярьдаг хэрнээ эрчүүдийн нийгмийн байдал, эрүүл мэнд, боловсрол, хүчирхийллийн асуудлыг төдийлөн хөнддөггүй. Ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, урвалт бүхэнд эрчүүдийг буруутгадаг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа ч бий. Харин эрэгтэйчүүд хохирсон гэсэн статистик байдаггүй.

Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь ихэссэн. Эцэг эхчүүд хөвгүүдээ охидыг зодож болохгүй гэж сургаж ирсэн. Харин одоо цагт охидыг хөвгүүдийг дээрэлхэж болохгүй гэж зааж сургах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Зөвхөн хөвгүүд гэлтгүй охидод ч бас хүний эрхийн тухай ойлголт, хүмүүжилтэй өсгөх  нь чухал.

Учир нь жендер гэхээр л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж ойлгох нь бий. Эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй. Гэвч  эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан биологийн ялгаатай шинжийг нийгмээс тулгаж, андуурдаг байдлаас болж нийгмийн тодорхой салбаруудад эрх нь зөрчигдсөөр ирсэн.

Гэр бүлийн маргааныг эмэгтэй хүн эхлүүлж эрэгтэй хүнийг тэвчишгүй байдалд оруулдаг учраас нэг нь хүчирхийлэгч, нөгөө нь хохирогч болдог.  Эрэгтэйчүүдийн хувьд сэтгэл гутралд орсон үедээ өөрөө ч мэдэлгүй "хүчирхийлэгч" болдог байна.

Монгол эрчүүд  нийгмийн хамгийн тулгамдсан сэдвүүдийн нэг болсон нь үнэн.  Эрчүүдийн нас баралт залуужиж, амиа хорлолт жилээс жилд нэмэгдсээр байгааг статистик судалгаанууд  гэрчилдэг. Нийт хүн амын 51.4 хувь нь эмэгтэйчүүд, 48.6 хувь эрчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийнх  74.3 жил.

Монголд зүрхний шигдээсээр нас барж байгаа эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 3.1 дахин их. Осол гэмтлийн улмаас жилд нас барж байгаа эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс гурав, амиа хорлолт тав дахин өндөр.

Боловсролыг чухалчлах болсон өнөөгийн нийгэмд эрэгтэй болон эмэгтэй хүмүүс бие биедээ хандах хандлага, тавих шаардлага нь өөрчлөгдөж байна. Сэтгэл судлалын үндэсний төвийн хийсэн судалгаагаар, эрчүүд амьдрах ухаан болон сэтгэл зүйн боловсролоороо эмэгтэйчүүдээс доогуур түвшинд байгаа гэх судалгаа ч байдаг. Энэ бүхэн монгол залуус, эрчүүддээ анхаарах цаг хэдийнэ болсныг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж