Д.Ган-Очир: Эдийн засаг ирэх онд 4.8 хувь хүртэл өсөх бололцоо бий | News.MN

Д.Ган-Очир: Эдийн засаг ирэх онд 4.8 хувь хүртэл өсөх бололцоо бий

Д.Ган-Очир: Эдийн засаг ирэх онд 4.8 хувь хүртэл өсөх бололцоо бий

Д.Ган-Очир: Эдийн засаг ирэх онд 4.8 хувь хүртэл өсөх бололцоо бий

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой ярилцлаа.

-Төв банк бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэлээ. Ойр ойрхон бодлогын хүүг чангаруулж байгаад зарим эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Үүнээс өөр зохицуулалт хийх боломж үнэхээр байхгүй юу?

-Төв банкны хүрээнд байгаа бодлогын хэрэгсэл дотроос одоогийн үүсч буй нөхцөл байдалд дорвитой хариу үзүүлэх гол хэрэгсэл бол яалт ч үгүй бодлогын хүүг чангаруулах. Үүний шалтгаан нь өндөр инфляци, түүнийг богино хугацаанд буулгах хэрэгцээ шаардлага байна. Нөгөө талаас төлбөрийн тэнцлийн алдагдлаар дамжин валютын ханш суларч буй дарамт байна. Энэ бүхэн яалт ч үгүй төв банкинд хуулиараа өгсөн, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн үнэ цэнийг хадгалах даалгавартай, түүнийхээ өгөөжийг өсгөх замаар мөнгөний бодлогыг өсгөж байна. Тэр утгаараа төв банк энэ бодлогын сонголтыг хийсэн. Гэхдээ энэ өсч буй өсөлт хэр хэмжээтэй байх вэ, хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ гэдэг асуудал. Та хэллээ, энэ шийдвэр хувийн секторт дарамт болох нь гэж. Магадгүй төсвийн бодлогод тохиргоо хийгээд, нэг ёсондоо үнийн өсөлт, импортын өсөлт дээр ирж буй дарамтыг буулгах чиглэлээр бодлогыг нь дэмжээд ороод ирвэл инфляци хурдан буурах, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байх бололцоотой. Түүнийг үүсгэхтэй холбогдуулан бодлогын хүүний цаашдын хөдөлгөөн дээр эерэг нөлөө үзүүлнэ. Энэ нөхцөл байдлаар аваад үзэхээс гадна бодлогын зорилтын дарааллын логикоор асуудлыг харж байна.

-Бодлогын хүүг буцаад бууруулах бололцоо бий юү?

-Өндөр инфляцитай, өндөр валютын ханшийн сулрал үргэлжлэх нь тодорхой байгаа нөхцөлд зээлийг дэмжих гэдэг эсрэг ойлголт. Өндөр зээлийн өсөлт байх тусмаа өндөр хөрөнгө оруулалтын зардлууд нэмэгдэнэ, Энэ нь өөрөө 40-70 хувийн импортын орцтой байгаад байгаа юм. Энэ нь импортын зардлаар төлбөрийн хэрэгслийнхээ нөхцлийг муутгаад, валютын ханшаа сулруулна.

Хэрэглээ их байна гэдэг дотоодын зах зээл дээр буй эрэлтээ дэмжээд, дахин инфляцидаа нөлөөлөх үр дагавар орж ирнэ.

Энэ нөхцөл байдалд буцаад өндөр инфляцитай байгаад байхаар бодит орлогууд тэр хэмжээгээр идэгдэнэ. Бодит хэрэглээ тэр хэмжээгээр буугаад байдаг. Тиймээс худалдан авах тал дээр дарамттай болохоос тэр зах зээлийн идэвхжил нь унана.

Валютын ханш сулраад байхаар импортын орц илүү үнэтэй болоод, бүтээн байгуулалтын зардлууд анх төлөвлөснөөс давна.

Энэ нь хөрөнгө оруулалтууд царцах, хойшлох гээд аль аль нь эдийн засгийн өсөлтийг идэх юм. Тэгэхээр энэ бол бодлогын сонголт биш. Нэн тэргүүнд инфляци, төлбөрийн тэнцэл, валютын ханшийн асуудлаа зөөлрүүлэх чиглэлд төсвийн, мөнгөний, санхүүгийн бодлогоор чиглүүлээд, асуудлаа шийдье. Нүүрсний орлого нэмэгдээд, хөрөнгө оруулалтууд сайжирч, нөхцөл байдал зөөлөрвөл бодлогын хүүг буцаад бууруулах бололцоо бий. Хэзээ вэ гэдэг нь өнөөдөр дэлхий нийтийн тодорхой бус байдлаас шалтгаална. Нэн тэргүүнд энэ зорилтыг тавья, үүний тулд шаардлагатай бодлогын арга хэмжээ авъя гэж асуудлыг тавьж байгаа юм. Энэ зорилгод хүрэхийн тулд эдийн засгийн ямар нэгэн зардалгүйгээр, бүгд сайхан болно гэж байхгүй. Эрэмбэллийнхээ хувьд нэн тэргүүний асуудлыг шийдье л гэсэн юм.

-Хүү өсгөсөн шийдвэр урт хугацаанд ямар байдлаар эдийн засагт нөлөөлөх вэ?

-Бидний тооцоолсноор, энэ шийдвэрийн үр дүнд инфляци одоогийн түвшнээс алгуур буурсаар, ирэх жилийн хоёрдугаар хагаст нэг оронтой тоонд баталгаатай орж ирнэ. Ирэх оны төгсгөл, магадгүй 2024 оны эхний улирал гэхэд 6+- зорилт руугаа бууна гэж харж байна. Бусад төв банкуудын адил инфляцийг зорилтот хувь руу оруулж ирэх бодлогод шууд нөлөөлнө. Нөгөө талаар долларжих үзэгдэл бий болоод байгаа асуудлыг шийднэ. Төгрөгөөс доллар руу, 200-300 сая доллар шилжлээ гээд байгаа бол магадгүй буцаад төгрөг рүү албан ёсоор шилжиж, төгрөгийн эх үүсвэрүүд банкууд дээр бий болно. Төгрөгийн эх үүсвэр нэмэгдэхийн хэрээр зээл санхүүжилтийг дэмжээд явах бололцоотой. Энэ утгаараа хувийн секторууд дээр үүсч буй хөрөнгө оруулалт гэдэг юм уу, зээл олголт удааширч байна гэсэн асуудлыг шийдэхэд мэдээж эерэг нөлөө үзүүлнэ.

Эдийн засгийн өсөлт ирэх жилийн хувьд уул уурхайн салбарт "Оюутолгой" төслийн бүтээн байгуулалт дуусаад, бүтээгдэхүүн нь экспортод гарч эхлэх гэж байна.

Нүүрсний тээвэрлэлтийн зардал буурч байна. Төмөр замын нээлт болоод, тээвэрлэлтийн зардал буурах асуудал шийдэгдлээ. Хил гааль дээр асуудлууд бий боловч зардал нь буурна. Дээрээс нь "Тэг ковид" бодлогын асуудлаас хамаарч экспорт 32 сая тонноор гараад явбал эдийн засаг ирэх онд 4.8 хувь хүртэл өсөх бололцоо байна гэсэн тооцоо гарч байгаа юм. Тэр утгаараа эдийн засгийн өсөлт ирэх жил 4-5 хувийн өсөлттэй, инфляци нэг оронтой тоо руугаа буугаад ирчихсэн байвал бололцоо бас бий. Хамгийн гол нь төлбөрийн тэнцлийн асуудал. Өнөөдөр мөнгөний бодлого, төсвийн бодлогод яалт ч үгүй тохиргоо хийх, гадаад зах зээлээс валютын орох урсгалыг банк санхүүгийн салбар нь ч тэр, Засгийн газар, олон улсын санхүүгийн түншлэлийн хүрээнд ч тэр, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд ч тэр, экспортын урьдчилгаа авах хэлбэрээр ч тэр, бүх авах урсгалыг яваа яваандаа нэмэх шаардлага бий.

Засгийн газар, Монголбанкнаас хариуцлага нэхье, эс бөгөөс инфляци илүү өндөр түвшинд хүрч, ам.долларын ханш 5000 төгрөг давна шүү гэсэн “мессэж” тарж байна. Цаашид валютын ханшийн хэлбэлзэл ямар байх бол?

-Төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал хэр сайжрахаас шууд хамаарна гэсэн үг. Одоо энэ бодлогын тохиргоонууд импортын өсөлтийг хэр сайн сайжруулах вэ, нүүрс хэр амжилттай гарч чадах  вэ гэдэг хоёр асуудал бий. Ерөнхий том зургаараа дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдүүдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдах боловч ерөнхий тренд буухаар байна. Тэгэхээр харьцангуй өндөр түвшинд байгаа энэ боломжийг ашиглаж, хэр бодит, биет хэмжээгээрээ гарч чадахаас экспортын орлого хамаарна гэж хэлнэ. Дээрээс нь бодлогын тохиргоонууд импорт, үйлчилгээнд нөлөөлнө. Нэгд, энэ бодлогын үр дүн, хоёрдугаарт, бусад орох валютын урсгалуудыг дэмжих арга хэмжээнүүдийн үр дүнтэй байдлаас төлбөрийн тэнцэл хамаарна. Түүнээс гадна валютын нөөц хэр өндөр түвшинд халгалагдах вэ, эргээд өсч чадах уу гэдгээс голлон хамаарна.

-Азийн хөгжлийн банкнаас саяхан танилцуулсан тайланд Монгол Улс 2023 оны тосвөө хумих шаардлагатай гэсэн “анхааруулга” өгсөн. Инфляцийг тогтоон барих гол зүйл энэ болов уу. Ер нь Төв банк төсөвт тодорхой хэмжээнд нөлөөлж чадаж байна уу? Засгийн газар, Сангийн яамтай хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

-Мэдээж Монголбанк бол судалгааны ХАБ, хоёрдугаарт, санхүүгийн зах зээлийг бодлого зохицуулалтаар хангаж буй төв байгууллага. Тэр утгаараа Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг юм уу, бусад техникийн түвшний уулзалтуудыг хийж, Засгийн газар, Сангийн яам, зохих түвшний хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцож байна. Мэдээж, төсвийн бодлого, мөнгөний бодлого гээд үндсэн зорилтуудаа хангахын тулд нэг зүг рүү хараад явах ёстой гэдэг дээр санал нэг байна. Энэ утгаараа ч энэ жилийн төсвийн бодлого дээр шаардлагатай тохиргоонуудыг хийх болов уу гэсэн байдлаар асуудлыг харж байна.

-Эдийн засгийн хөгжлийн сайд томилогдсоныхоо дараа, Төв банкнаас урьтаж мөнгөний бодлогыг чангаруулах бодлого барина гэж хэлсэн. Энд Монголбанкны хараат бус байдлын тухай асуудал хөндөгдөж байна л даа. Засгийн газрыг аялдан дагаад байгаа мэт. Ер нь төв банкинд эрх мэдэл байна уу гэж асуумаар байна?

-Монгол битгий хэл дэлхий нийтэд ийм хардлага сэрдлэг байна. Зарим улстөрчдийн өөрийн хувийн тоглолт, өөрөөр хэлбэл би асуудлыг урьдчилж харж байна, би ганцаараа хэлж байна гэж олон нийтээс оноо авах гэсэн ийм зүйлүүд Монгол гэлтгүй бүх газар л байна. Өнөөдөр Монголд мөнгөний бодлогын шийдвэрт ганц хүн, Төв банк, жишээ нь миний хувьд нөлөөлдөггүй. 2018 онд Төв банкны тухай хууль баталсан. Үүн дээр мөнгөний бодлогын шийдвэрийг хамтын шийдвэрээр гаргаж байя, энэ шийдвэрийг гаргахад Мөнгөний бодлогын хороо гэж байна. Долоон гишүүнтэй байя. Гурван гишүүн нь Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч байя. Дөрвөн гишүүн нь хараат бус гишүүд буюу мэргэжлийн шалгуур хангасан академик буюу санхүүгийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг оруулж ирсэн. Тэгэхээр ганц хүн Төв банкинд дарамт шахалт үзүүлээд, түүнийг нь дагадаг гэж ойлгож болохгүй. Тэр зургаан хүн өөрсдийн итгэл үнэмшил дээрээ санал хураах зарчмаар, олонхийн саналаар шийдвэр гаргаж байна. Ялангуяа тэр зургаагийн гурав нь хараат бус хөндлөнгийн гишүүд байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн асуудалд мэргэжлийн хандах, мэргэжлийн шийдвэр гаргахыг үгүйсгэсэн үгүйсгэл байна гэж хэлэх байна. Энэ бол асуудлыг эерэг, сөрөг үр дагавар, цаг хугацаа, ирээдүйд үүсч болох эрсдэл, боломж бүгдийг хоёр өдөр хуралдаж, бүх асуудлыг олон талаас харсны үндсэн дээр гарч буй шийдвэр гэж л ойлгох ёстой.

-Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн 1.9 хувийн өсөлт хэврэг байна гэж мэдэгдсэн. Бодлогын хувьд ямар тохируулга хийх зайлшгүй шаардлагатай гэж та бодож байна вэ?

-1.9 гэдэг тоо эхний хагас жилийн тоо. Эхний улиралд гурав гаруй хувиар агшсан байсан. Хоёрдугаар улиралд +5.6-гаас дээш өсөөд, эхний улирлын уналтыг хоёрдугаар улирлын өсөлт нь гүйцээд, оны хагасаар 1.9 хувь  болсон гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрдугаар улиралд маш том сэргэлт нэгдүгээрт, хэрэглээн дээр, хоёрдугаарт хөрөнгө оруулалт дээр гарч ирлээ. Түүний хойно бүтээн байгуулалтын ажлууд тодорхой түвшинд хийгдэж байна. Мөн худалдаа, үйлчилгээний салбар, өнгөрсөн онд өвөлжилт сайн байсантай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбар дээр эерэг өсөлтүүд гарч байна. Дээр нь хөдөлмөрийн зах зээл дээр тодорхой сэргэлтүүд байгаа нь өрхийн орлого дээр орж ирж байна. Миний сая тоочсон, идэвхжил өндөртэй байгаа салбарууд дээр цалингийн өсөлтүүд тодорхой түвшинд гарч ирж байна. Энэ бүхэн хэрэглээгээр дамжаад эдийн засгийн идэвхжилд нөлөөлж байна.

Энэ оны гуравдугаар улиралд ч энэ идэвхжил өснө, үргэлжилнэ. Дөрөвд ч, өнгөрсөн оныхоосоо муудахгүй байсаар энэ оны түвшинд одоогийн 1.9 хувь руугаа очих бололцоо байна гэж асуудалд хандаад байгаа нь тэр.

Хэврэг гэдэг асуудлын хувьд мэдээж хойд талд нь явж байгаа, доош нь татаж буй хамгийн гол салбар бол уул уурхай. Тэр дундаа нүүрсний экспорт гэдэг юм уу, экспорт дээр төмрийн хүдэр гэдэг юм уу бусад экспортууд дээр тоо хэмжээний хувьд өнгөрсөн жилийнхээ түвшинд хүрэхгүй байсан асуудал бий. Гэхдээ төмөр замын эерэг өөрчлөлтүүд, сүүлийн гурван сар гарсан шиг идэвхтэй гаралтууд үргэлжилвэл уул уурхайн салбарт ирэх онд бас өсөлт орж ирнэ. Энэ утгаараа өсөлт ирэх онд 4.8 хувь байх бололцоо бий. Энэ бүхний хойно уул уурхай, хил гааль, боомттой холбоотой асуудал Монгол Улсын өөрийн хяналтаас илүү урд хил, тэнд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарах гэж байгаа тохиолдолд эрсдэл бас бий. Бид энэ эрсдэлүүд арай бага байх нөхцөл таамаглалуудаа харвал зүгээр.

-Банкны зээл олдохгүй, банкууд эх үүсвэргүй болсны улмаас иргэд их бухимдаж байна. Банкууд IPO хийх цаг мөн үү?

-Банкны IPO-гийн хувьд хуулиараа тодорхой хугацаа өгөгдсөн, олон жил бэлдсэн, одоо болон цаашдаа ч үүсч болох эрсдэл, өнгөрсөнд тулгарсан эрсдэл бүгдийг санхүүгийн мэргэжлийн байгууллагууд өөрсдийн тооцоо үнэлгээгээр тооцсоны үндсэн дээр гаргаж байгаа юм. Нийт өөрийн хөрөнгийн буюу хувьцааныхаа 5-10 хувьд л IPO гаргаж байна. IPO-гоо босгох шаардлагатай мөнгөний хэмжээ нь тийм их биш гэдэг нь харагдаж байна. Энэ утгаараа IPO амжилттай хэрэгжих бололцоотой гэж бид харж байна. IPO гаргах, хөрөнгө оруулалт хийх төсөв байна уу гэдгээр асуудалд хандаж байх шиг байна. Банкууд санхүүгийн мэргэжлийн байгууллагууд. Хаана чөлөөт эх үүсвэр байна, хаана хувьцаа руу шилжих сонирхолтой, мөнгөтэй аж ахуйн нэгж, хувь хүмүс байна вэ гэдэг судалгаанууд хийнэ. Энэ утгаар хамгийн боломжит хэсэг бол том дүнтэй хадгаламж, эх үүсвэр эзэмшигчид байж болно гээд, тэр хүмүүстэй андеррайтингийн компани болон зуучилж буй компани дээр очоод нөхцөл байдлаа танилцуулаад, “Та манай банкны хувьцаа эзэмшигч болох сонирхолтой байна уу” гэдгээр урьдчилсан бүх ойлголцол, тохиролцоонууд хийгдсэний үндсэн дээр хэрэгжиж байгаа юм. Тэгэхээр банкны салбар дээр чөлөөтэй хадгаламж, харилцах юм уу, өөрийнх нь амьжиргаа болон үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр байж байгаа мөнгө нь хувьцаа руу хөрвөх чиглэлээр дийлэнх дүн нь хийгдсэн тохиолдолд эх үүсвэртэй холбоотой эрсдэл бага байх бололцоотой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Рхөа 2022-09-26 59.153.115.200

Харин тиймээ төгрөгийнхөө уналтыг зогсоож чадахгүй байж хоосон юм яриад үнэхээр тэр сургууль соёлыг нь төгссөн мэргэжилтэн юм бол мөнгөнийхөө уналтыг зогсоох арга хэмжээ аваач

Avatar

Зочин 2022-09-26 103.57.95.28

iim hudlaa z** nariig haanaas olood bdag bnaa

Avatar

зочин 2022-09-26 202.131.254.60

Энэ тэнэг Монгол төгрөгийн цаас болгочихоод юу гэж хуцна вэ. Яаралтай зайлуулаачээ

Avatar

Onoch 2022-09-26 66.181.161.2

маш хангалтгүй үзүүлэлт. манайх шиг хэмжээтэй ЭЗ-т 10%-ийн өсөлт үзүүлэхгүй бол иргэдийн амжиргаа сайжирдаггүй. 3% гэдэг чинь хөгжсөн улсын өсөлтийн үзүүлэлт. ийм үзүүлэлтийг өсөлт гаргалаа гаргана гэж ярих нь түмний х****л иднэ. дараа солигдох үндэслэл чинь. 17%-ийн өсөлт үзүүлсэн 2012 онд соличихсон арл түмэн шүү. басамжлаад дураараа авирлаад авилга хэтэрвэл сольчихно гэж мэдээрэй.

Avatar

зочин 2022-09-26 66.181.186.144

ямар судалгаагаар эдийн засаг өсөх гээд байгаан худлаа ярихаа болиомоор юм

Avatar

zochin 2022-09-26 202.131.229.122

Юун өсөх бэ? онолоороо өсдийн байгаа биз_… гудамжинд гараад хар хаана тийм өсөлт байгаан

Avatar

Зочин 2022-09-26 202.21.108.252

Монголбанк үнэхээр дампуу байна шүү. Үйл явдал болоод өнгөрсний дараа өнгөрсөн борооны араас цув нөмөрч аргацаах юм

Avatar

Зочин 2022-09-26 70.88.113.118

Иймэрхүү хоосон онол ярьж төсвөөс хулгай хийдэг боловсон луйварчид байхад 10 жилийн дараа ч, тэтгэвэрт гартлаа ч ингэж ярихыг нь сонсоор л байх болно

Avatar

Малийтал ш а а ж байнө доо 2022-09-26 192.82.78.32

Хумигдахаас өсөхгүй

Avatar

Зочин 2022-09-26 43.228.130.63

tegj hudlaa bvltreed yahavdee ho!

Avatar

Зочин 2022-09-26 202.131.226.226

Одоо юу ч яриад нэмэргүй байхоо. 2016 оноос хойш Монгол банк улс төржөөд, МАН-ын кассын машин болж хувирсан. Мөнгөний бодлогын хараат бус байдлыг алдагдуулж, бүх юмаа МАН-ын дарга, гишүүдээс асуудаг болсон. Монгол банкаар дүүрэн МАН-ын ах дүү, амраг садан болсон. Монгол банк өөрөө мөнгө хэвлэж, МАН-ын 10 их наядын хөтөлбөр гэгчийн кассчин болсоны үр дагавар нь ханш 3400, инфляц 16 хувь. Улс төрийн нам дагаж гүйхээр утгаа алдаж байгаа юм даа!!!!!!!

Avatar

Зочин 2022-09-26 66.181.189.123

Гадаад худалдаа 7 сард 1.7 тэрбум ам. Доллар, 8 дугаар схрд 2.1 тэрбум ам долларын ашигтай гарсан. одоо 9 дүгээр сард 2, 5 тэрбум долларын ашигтай гарна. Энэ их долларын ашиг хаачсан бэ. Монголд орж ирэхгүй хаашаагаа алга болоод бна аа. ЭТТ компани ийм их урьдчилгаа авч юунд зарсан бэ. Төсөвт орсон бол хэдийг юунд зарсан бэ. Монгол банк манипуляци хийгээд ард иргэд төр засгийн толгойг эргүүлээд бна. Валютын ханшийг зохиомлоор өсгөж бна. Тодоорхой тайлбарлаач, ханшаа яаралтай тогтворжуулаач.

Avatar

Зочин 2022-09-26 64.119.20.153

энэ нэг МАН-ын бууны нохой мал худлаа хуцаад л. чиний хэлсэнээр ямар ч ажил хийхгүй 4-8 хувь өсөх үү. ард түмний тархи худлаа үгээр бүү хуур. өнөөдрийн байгаа байдлаа хардаггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж