Орос эрчүүдийг хилээр гарахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Орос эрчүүдийг хилээр гарахыг хориглоно

Орос эрчүүдийг хилээр гарахыг хориглоно

Дайчилгааны насны орос эрчүүдийг хилээр гарахыг хориглох тухай тус улсын хэвлэл мэдээллүүд засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр энэ хориг есдүгээр сарын 28-наас эхлэн хэрэгжинэ гэжээ. Учир нь есдүгээр сарын 27-нд болох бүх нийтийн санал асуулгын дараа хоригийг хэрэгжүүлж магадгүй аж. Ямар нэг шалтгаанаар зайлшгүй Оросоос гарах шаардлагатай бол цэргийн комиссоос зөвшөөрөл авах шаардлагатай гэж “Pravda” цахим хуудсанд мэдээлжээ.

Харин “Kiyv independent” хуудсанд мэдээлснээр оросууд хуурамч санал асуулгын дараа эзлэгдсэн газар нутгуудад цэргийн дэглэм тогтоохоор хэлэлцэж байна гэв. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 30-нд Холбооны чуулганд үг хэлнэ. Энэ нь Кремль дэх Гэгээн Жоржийн танхимд парламентын гишүүд болон сенаторууд цугларч санал асуулгын дүнг мэдээлэх үйл ажиллагаа юм. Үүний дараа газар нутгийг нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурдаг аж. Энэ үйл явдлаас өмнө цэргийн насны эрчүүдийг Оросоос гарахыг хориглох эсэх шийдвэрийг гаргана гэжээ. Путины зарласан дайчилгаа эхэлснээс хойш улсаа орхиж буй эрчүүдийн тоо сэрэмжлэхүйц хэмжээнд байгаа аж.

“Ukrayinska pravda” хуудсанд эрчүүдийг эх орноосоо гарахыг хориглох асуудлыг Кремль хэлэлцэж байна гэв. Одоогоор цэргийн дэглэм тогтоох боломжийн талаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: Pravda, Kiyv independent, Ukrayinska pravda

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж