Тамаваши Б.Мөнх Оргил сүмогийн дээд зиндаанд түрүүллээ | News.MN

Тамаваши Б.Мөнх Оргил сүмогийн дээд зиндаанд түрүүллээ

Тамаваши Б.Мөнх Оргил сүмогийн дээд зиндаанд түрүүллээ

Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр /2022.09.25/ болж, Тамаваши Б.Мөнх Оргил 37 насандаа сүмогийн дээд зиндаанд түрүүлжээ.

Тэрбээр 37 насандаа дээд зиндаанд түрүүлснээр хамгийн ахмад бөх болж байгаа аж. Ийнхүү Б.Мөнх-Оргил түрүү хүртсэнээр Макүүчи зиндаанд монгол бөхчүүд 96 дахь түрүүгээ хүртэж байна .

Тэрбээр анх 2004 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод барилдаж, 2008 оны нэгдүгээр сард жүрёо зиндаанд дэвшиж, мөн оныхоо есдүгээр сард дээд зиндаанд хөл тавьсан. Харин 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмогийн хамгийн өндөр буюу саняаку цол хүртэж байлаа.

Б.Мөнх-Оргил нь сүмогийн түүхэнд 1958 оноос хойш 2020 онд анхны түрүүгээ хүртсэн хамгийн ахмад /35 настайдаа түрүүлсэн/ бөхчүүдийн нэг юм. Түүнээс өмнө Монгол Улсын гавьяат тамирчин, Кёкүтэнхо Н.Цэвэгням 37 настайдаа анхны түрүүгээ авснаар дээд амжилт тогтоосон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2022-09-25 197.211.52.76

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Зочин 2022-09-25 139.5.217.206

Баяр хүргэе

Avatar

🇲🇳🇲🇳👍 2022-09-25 202.21.108.236

бөх тайлбарлагч Монгол гэдгийг онцолж тодорхой хэлж баймаар байна шүү!!!Үнэхээр япон шиг харагдсан шүү!!😅

Avatar

Зочин 2022-09-25 202.126.90.134

Одоогийн сумо чанаргүй болжээ, 37-той хүн түрүүлнэ гэдэг чинь чанаргүй байна аа гэсэн үг биз дээ, ер нь сумо гээч юм явцгүй болчихсон юм биш үү

Avatar

Зочин 2022-09-25 103.57.93.175

Хүүе таминь ээ ! Орос, Хятадад өчнөөн үйл явдал болоод байхад танай сайт таг чиг л байхымаа ! Шуурхай мэдээлээ чээ !

Avatar

Зочин 2022-09-25 192.82.71.120

Өө золиг гэж! Түрүүхэн тв-ээр хальт хараад ашгүй дээ, япон бөх түрүүлж гэж бодсоныг нь яана.

Avatar

Зочин 2022-09-25 64.119.24.173

Монголчуудын бахархах зүйл нь бараг ганц сумочууд л болж байна даа Манай 3 бөх мөн маш сайн барилдсан. Улсынхаа нэрийг улирал тутам цуурайтуулж байгаа сумачиддаа баяр хүргэе, амжилт хүсье.

Avatar

Зочин 2022-09-25 139.5.217.231

Монгол бөх түрүүлсээр байгаад дөжирчихсөн улс болсон.

Avatar

Зочин 2022-09-25 202.126.90.44

Баяр хүргэе! Гайхалтай амжилт үзүүллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж