Тамаваши Б.Мөнх Оргил сүмогийн дээд зиндаанд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.09.25-нд нийтлэгдсэн

Тамаваши Б.Мөнх Оргил сүмогийн дээд зиндаанд түрүүллээ

Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр /2022.09.25/ болж, Тамаваши Б.Мөнх Оргил 37 насандаа сүмогийн дээд зиндаанд түрүүлжээ.

Тэрбээр 37 насандаа дээд зиндаанд түрүүлснээр хамгийн ахмад бөх болж байгаа аж. Ийнхүү Б.Мөнх-Оргил түрүү хүртсэнээр Макүүчи зиндаанд монгол бөхчүүд 96 дахь түрүүгээ хүртэж байна .

Тэрбээр анх 2004 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод барилдаж, 2008 оны нэгдүгээр сард жүрёо зиндаанд дэвшиж, мөн оныхоо есдүгээр сард дээд зиндаанд хөл тавьсан. Харин 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмогийн хамгийн өндөр буюу саняаку цол хүртэж байлаа.

Б.Мөнх-Оргил нь сүмогийн түүхэнд 1958 оноос хойш 2020 онд анхны түрүүгээ хүртсэн хамгийн ахмад /35 настайдаа түрүүлсэн/ бөхчүүдийн нэг юм. Түүнээс өмнө Монгол Улсын гавьяат тамирчин, Кёкүтэнхо Н.Цэвэгням 37 настайдаа анхны түрүүгээ авснаар дээд амжилт тогтоосон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж