Германы канцлер Олаф Шольц ирэх өвөл ард иргэдээ хөлдөөчихгүйн тулд хийн импортын асуудлыг шийдэхээр Саудын Арабт айлчилжээ. Тэрбээр Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухамед бин Салмантай ирээдүйн эрчим хүчний хамтын ажиллагааг хэлэлцсэн байна. ОХУ-аас Украинд дайн эхлүүлж, үүний эсрэг барууныхан Москвагийн эсрэг хориг тавьсан нь европчуудыг эрчим хүчний хомсдолд оруулсан юм.
Европын хамгийн том эдийн засаг Герман улс ч хүндрэлтэй тулж арга сүвэгчилж яваа нь энэ. Нүүрсхүчлийн давхар ислийг бууруулах амлалтын хажуугаар эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах нь өнөөгийн нөхцөлд маш том шалгуур болжээ. Шольцын айлчлалын үеэр Герман нь Саудын Арабаас их хэмжээний устөрөгч авахаар тохиролцсон байна.
Шольц үргэлжлүүлэн Эмират, Катарт айлчлах бөгөөд түүнийг дагалдан "ThyssenKrupp AG", "SAP", "Airbus", "Siemens Energy" зэрэг компанийн удирдлагууд яваа аж.
Катарт тэрбээр байгалийн хий, устөрөгчийг худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах гэнэ. Катар нь шингэрүүлсэн байгалийн хийг үйлдвэрлэх хүчин чадлаа 65 хувиар нэмэгдүүлэхийн тулд олон тэрбум ам.долларыг зарж буй.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Холбоотой мэдээ