Хятадын гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /2022.09.24/ НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцвол Хятад улс зүгээр өнгөрөөхгүй гэдгийг анхаарууллаа. Ван И илтгэлдээ Тайванийг 1949 онд эх газраас салан тусгаарласан өөрийгөө захирах арал гэдгийг олон удаа онцлон дурджээ. Тэрбээр "Тайванийн салан тусгаарлагчдыг эсрэг хатуу шийдэмгий тэмцэж, гадаадын хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх хамгийн хүчтэй алхмыг хийнэ" гэж мэдэгдэв.
Түүнчлэн "Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал хэзээ ч алдарч байгаагүй" гэдгийг онцлон "Тайвань бол эртнээс Хятадын газар нутгийн нэг хэсэг байсаар ирсэн.
Хятадын иргэний дайны дараа эх газраас салсан Тайванийг буцаан нэгтгэх амлалтаа засгийн газар заавал гүйцэлдүүлнэ. Хятад улс бүрэн эргэн нэгдсэний дараа л Тайванийн хоолойд энх тайван тогтоно" гэв.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси болон бусад хууль тогтоогчид Тайваньд өнгөрөгч зун айлчилсан нь Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулсан. Тэдний айлчлал нь Бээжингийн "нэг Хятад бодлого"-ыг зөрчсөн үйлдэл гэж БНХАУ-ын албаныхан мэдэгдсэн.
Холбоотой мэдээ