Элон Маск "Starlink" сүлжээгээрээ Ираны интернэтийг сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.25-нд нийтлэгдсэн

Элон Маск "Starlink" сүлжээгээрээ Ираны интернэтийг сэргээнэ

Элон Маск "Starlink" сүлжээгээрээ Ираны интернэтийг сэргээнэ

Иранд 22 настай бүсгүйн үхлээс болж эсэргүүцлийн жагсаал эхэлмэгц интернэт сүлжээг тасалсан. Бүтэн долоо хоног гадаад ертөнцөөс тусгаарлагдсан ч иранчууд тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм.

Тэгвэл АНУ-ын сангийн яамнаас технологийн компаниудыг Ираны интернэтийг сэргээх программ хангамжийг ажлуулахыг зөвшөөрчээ. Энэ дагуу тэрбумтан Элон Маск хиймэл дагуулын интернэтийн "Starlink"сүлжээгээ Иранд оруулахаар ажиллаж эхэлснээ мэдэгдэв. Гэхдээ техникийн талаас харвал "Starlink" сүлжээг Иранд оруулахын тулд олон тооны газрын станц хэрэгтэй. Эдгээр станцыг Иранд байршуулж эхэлбэл улс төрийн зөрчил үүсгэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Гэсэн ч  техникийн саадыг үл харгалзан "Starlink"  интернэт сүлжээг оруулж чадна гэж иранчууд найдаж буйгаа илэрхийлжээ.

Иранд интернэт сүлжээ тасарснаас жагсаалын нөхцөл байдал, амь үрэгдэж, гэмтэж бэртсэн жагсагчдын талаарх мэдээллийг олон улс авах боломжийг хязгаарласан юм.

PHOTO: People take part in a protest following the death of Mahsa Amini in front of the United Nations headquarters in Erbil, Iraq, Sept. 24, 2022.
22 настай Махса Амини бүсгүйг толгойн алчуураа буруу зүүсэн гэх шалтгаанаар ёс суртахууны цагдаа нар баривчилж, зодсоноос болж нас барсан юм. Үүнийг эсэргүүцэн Иран даяар эмэгтэйчүүд үсээ хайчлан, толгойн алчуураа шатааж эхэлснээр жагсаал эхэлсэн бөгөөд өдгөө Засгийн газрыг огцрохыг шаардан жагсч байна.
PHOTO: People take part in a protest following the death of Mahsa Amini in front of the United Nations headquarters in Erbil, Iraq, Sept. 24, 2022.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарснаас 50 хүн нас бараад байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж