Путин армийн хангамж хариуцсан генералаа ажлаас нь халжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.25-нд нийтлэгдсэн

Путин армийн хангамж хариуцсан генералаа ажлаас нь халжээ

Путин армийн хангамж хариуцсан генералаа ажлаас нь халжээ

Украин дахь Оросын цэргийн ажиллагааны армийн хангамж хариуцсан генерал Дмитрий Булгаковыг өчигдөр албан үүргээс нь чөлөөлжээ. Дмитрий Булгаков нь 2008 оноос хойш ОХУ-ын цэргийн ажиллагаануудад армийн хангамж хариуцан ажилласан бөгөөд 2015 онд Сири дэх Оросын цэргийн ажиллагаанд хангамжийг хариуцаж байв.

Гэвч Украинд явуулж буй ОХУ-ын дайнд Дмитрий Булгаковын чадамжгүй байдал нь оросуудын давшилтын хурдыг сааруулж, цэргүүдийг зэвсгийн дутагдалд оруулсан гэж олон хүн буруутгаж эхэлжээ. Улмаар ОХУ нь цөөн үлдсэн холбоотнуудын нэг болох Хойд Солонгос, Иран улсаас шинэ их буу, нисгэгчгүй онгоц авахаар хүсэлт тавихад хүргэсэн гэнэ.

Батлан хамгаалахын орлогч сайд, 67 настай Дмитрий Булгаковыг өөр албан тушаал руу шилжүүлж, оронд нь Украины Мариуполь хотын "хэрцгий" бүслэлтийг удирдсан хурандаа генерал Михаил Мизинцевийг томилсон байна.

Өдгөө 60 настай Михаил Мизинцевийг украинчууд "Мариуполийн яргачин" гэж нэрлэх болсон байна. Түүнчлэн тэрбээр Сири дэх ОХУ-ын цэргийн ажиллагааны үеэр Алеппо хотыг хайр найргүйгээр агаараас бөмбөгдсөн ажиллагааг удирдсан аж. Их Британи улс түүнийг өнгөрсөн гуравдугаар сард хар жагсаалтад оруулсан.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж