АНУ-ын байлдааны хөлөг Бусанд ирсний дараа Пёньян пуужин харвав

Хуучирсан мэдээ: 2022.09.25-нд нийтлэгдсэн

АНУ-ын байлдааны хөлөг Бусанд ирсний дараа Пёньян пуужин харвав

АНУ-ын байлдааны хөлөг Бусанд ирсний дараа Пёньян пуужин харвав

Хойд Солонгос улсаас зүүн эрэг рүү пуужин харвасан талаар Сөүлийн цэргийн албаныхан мэдээлэв. Сүүлд Хойд Солонгосын талаас өнгөрсөн зургадугаар сард пуужин харваж, хөрш орнуудаа түгшээсэн. Тэгвэл энэ удаагийн пуужингийн туршилт нь АНУ-д өгч буй сануулга юм.

Энэ долоо хоногийн эхээр АНУ-аас Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилалтын хүрээнд тус улсын нисэх онгоц тээвэрлэгч байлдааны хөлөг хойг ирсэн. "Цөмийн хөдөлгүүртэй "USS Ronald Reagan" хөлөг онгоц өнгөрсөн Баасан гаригт Өмнөд Солонгосын Бусан хотод ирсэн. Тус хөлөг онгоц Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлын төлөө Сөүлийн зүүн эрэгт болох АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалтад оролцоно" гэж БНСУ-ын тэнгисийн цэргээс мэдээлжээ.

Цэргийн сургуулилалтын дараа АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис нь Өмнөд Солонгос улсад айлчлахаар төлөвлөж байгаа юм. Камала Харрис ирэх долоо хоногт Японы ерөнхий сайд асан Шинзо Абэгийн оршуулгад оролцохын сацуу бүс нутагт айлчлал хийх аж.

Нэгдсэн үндэстний байгууллагаас Хойд Солонгосыг баллистик пуужин, цөмийн зэвсгийн туршилт хийхийг хориглосон. Гэвч Хойд Солонгос нь тогтмол баллистик пуужин харваж туршдаг.

Сөүлийн албаныхны мэдээлснээр Хойд Солонгос нь өнөө өглөө орон нутгийн цагаар 07:00 цагийн орчимд Пёньянаас хойд зүгт 100 км зайтай орших Тэчон хотоос богино зайн пуужин харвасан байна. Тус пуужин 600 км замыг туулж, 60 км-ийн өндөрт хүрснийхээ дараа тэнгист унажээ.

Японы эргийн хамгааллынхан уг туршилтыг баталж, хөлөг онгоцуудад анхааруулга өгчээ. Японы батлан хамгаалахын сайд Ясүказү Хамадагийн мэдээлснээр Хойд Солонгосын харвасан пуужин 50 км өндөрт хүрснийхээ дараа тус улсын зүүн эргийн ойролцоо тэнгис унасан гэнэ. Энэ нь Японы эдийн засгийн тусгай бүсийн гадна унажээ.
List of missiles held by North Korea and their range
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ГайхмаарГайхмаар
14
ХахаХаха
14
ХарамсалтайХарамсалтай
14
БурууБуруу
13
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж