Зеленский бууж өгсөн орос цэргүүдийг хамгаална гэв

Хуучирсан мэдээ: 2022.09.25-нд нийтлэгдсэн

Зеленский бууж өгсөн орос цэргүүдийг хамгаална гэв

Зеленский бууж өгсөн орос цэргүүдийг хамгаална гэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр мэдэгдэл хийж, бууж өгсөн орос цэргүүдийг хамгаалах баталгаа гаргав. Украины талд бууж өгсөн орос цэргүүдэд гурван баталгаа өгч байгаа аж.

Тодруулбал, бууж өгсөн орос цэргүүдэд нэгдүгээрт, хүний ёсоор хандана, хоёрдугаарт тэдний бууж өгсөн нөхцөл байдлыг нууцална, гуравдугаарт, ОХУ руу буцах хүсэлгүй хүмүүсийг солилцохгүй байх арга замыг эрэлхийлнэ гэв.

Зеленский хэлэхдээ, “Оросын албаныхан нэмж цэрэг татсанаар тэднийг үхэл рүү нь илгээж байгаагаа мэдэж байгаа ч дайны энэ нөхцөлд тэдэнд өөр арга байхгүй. Орос командлагч нарт оросуудын амь чухал биш. Тэдэнд шархтаж, амь үрэгдэж, бууж өгч, оргон зайлсан цэргүүдийнхээ хоосон орон зайг нөхөх нь чухал байна” гэж мэдэгджээ.

Нөгөө талд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд тулалдаж буй армийн хүчээ нэмэхээр хэсэгчилсэн цэрэг татлага зарласан нь Орос даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өдөөсөн. Тэрбээр дайны талбарт тушаал биелүүлэхээс татгалзах, бууж өгөх, оргон зайлсан тохиолдолд хатуу шийтгэх хуулийг өчигдөр танилцуулсан.

Украинд хоёрдугаар сарын сүүлээр дайн эхэлснээс хойш ОХУ-ын 70-80 мянган цэрэг дайнд амь үрэгдсэн гэж АНУ-ын Пентагон өнгөрсөн сард мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж