Автомашингүй өдрөөр спортын тэмцээн зохион байгуулна | News.MN

Автомашингүй өдрөөр спортын тэмцээн зохион байгуулна

Автомашингүй өдрөөр спортын тэмцээн зохион байгуулна

Автомашингүй өдрөөр спортын тэмцээн зохион байгуулна

Өнөөдөр буюу Ням гаригт автомашингүй өдөр болж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Цар тахлын улмаас хоёр жил автомашингүй өдрийг зохион байгуулж чадсангүй. Энэ жил автомашингүй өдрийг өргөн цар хүрээнд энэ Ням гаригт буюу есдүгээр сарын 25-нд зохион байгуулна. Дэлхийн улс орнууд жил бүр есдүгээр сарын 22-ны өдөр автомашингүй өдрийг зохион байгуулдаг уламжлалтай. Бидний хувьд амралтын өдрийг сонгосон. Автомашины хэрэглээг нэг өдөр ч гэсэн хязгаарлаж нийтийн тээврийг сурталчлах  зорилготой. Энэ жил спортын олон тэмцээн зохион байгуулна” гэж байв.

Автомашингүй өдрөөр 3×3 сагсан бөмбөг, шатрын тэмцээн болон спортын төрлүүдийг үзүүлэх тоглолтууд болох юм байна. Мөн хүүхдүүдэд зориулсан гар зургийн уралдаан, жүжигчилсэн тоглолт, "Үлгэр ярья" насанд хүрэгчдэд зориулсан тэмцээн, жүжиг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хүн бүр Сүхбаатарын талбайд ирж амжихгүй тохиолдолд ойролцоох дүүргүүдэд автомашингүй өдрийг тэмдэглэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог аж. Мөн автомашингүй өдрийн орой нь сонгодог хөгжмийн тоглолт болох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-25 192.82.80.160

Битгий т1т, тэр өдөр бид нар зүгээр л "өмхий машинууд" хүн айлгадаг замаар тайван алхаж стрессээ тайлж байцгаая. За юу!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж