ОХУ-ын 32 хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.25-нд нийтлэгдсэн

ОХУ-ын 32 хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байна

ОХУ-ын 32 хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байна

ОХУ даяар дайнд цэрэг татлагыг эсэргүүцэн жагссан олон зуун хүнийг баривчлан хорьж байна.  “OVD-Info” хараат бус байгууллагын мэдээллээр өчигдөр /2022.9.24)/ ОХУ-ын 32 хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, 724 жагсагчийг баривчилжээ. Зарим эх сурвалжийн хэлснээр өчигдөр баривчлагдсан зарим хүмүүст хуудас цаас өгч бөглөөд цэрэг татлагын комисст очихыг үүрэгдсэн гэнэ.

Украинд үргэлжлүүлж буй дайнд Оросын арми ялдал хүлээж, Харьков мужаас ухарсны дараа Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэрэг татлага зарласан. Ингэснээр Украины дайнд нэмэлтээр 300 мянган хүн дайчлагдах болсон. Үүнийг эсэргүүцэн ОХУ-д эсэргүүцлийн жагсаал гарч эхэлсэн юм. ОХУ-ын хуулиар зөвшөөрөлгүй жагсаал нь хууль бус учир жагсагчдыг олноор нь баривчлан хорьж байна.

Энэ долоо хоногийн эхнээс 1000 гаруй жагсагчийг баривчлан хорьжээ. Москва хотноо нэг жагсагч цагдаа нарт баривчлагдах үедээ “ Бид их бууны сум” биш гэж хашхирч байсныг “Agence France-Presse” агентлаг мэдээлжээ. Мөн ОХУ-ын хоёр дахь том хот  Санкт-Петербургэд нэг эрэгтэй “Би Путины төлөө дайнд явмааргүй байна” гэж ярьжээ.

ОХУ нь цэргийн албанд татагдан очоод албан үүргээ биелүүлээгүй хүмүүст хатуу шийтгэл оноох хуулийг баталсан. Хуулийн дагуу дайсны талд бууж өгөх, тушаал биелүүлэхээс татгалзах эсвэл оргон зайлсан цэргүүдэд 10 жил хүртэлх хугацаагаар шоронд хорих аж.

Мөн Путины өчигдөр гарын үсэг зурсан хуульд гадаадын иргэдийг ОХУ-ын цэргийн албанд нэг жил алба хаахыг зөвшөөрсөн. Үүний зэрэгцээ цэрэг татлагаас зугтан олон мянган залуус ОХУ-ын хөрш орнууд руу гарахаар хил дээр урт цуваанууд үүсгэж байна. Мөн хөрш орнууд нь тэдэнд орогнол олгох хуулийг баталж байна. 

ЭХ СУРВАЛЖ:ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж