"Чингис хаан" музей аравдугаар сарын 11-нд үүдээ нээнэ | News.MN

"Чингис хаан" музей аравдугаар сарын 11-нд үүдээ нээнэ

"Чингис хаан" музей аравдугаар сарын 11-нд үүдээ нээнэ

"Чингис хаан" музей аравдугаар сарын 11-нд үүдээ нээнэ

"Чингис хаан" музей аравдугаар сарын 11-нд үүд хаалгаа нээхээр төлөвлөжээ. Соёлын дэд сайд М.Батбаяр "Гадаадаас худалдан авах шилэн хорго Монголд бүгд ирсэн. Энд угсраад дуусч байна. Мөн музейн дэглэлт, тохируулга, үзэгчдэд толилуулах бэлтгэл ажлыг зэрэг хийж байна" гэсэн юм.

Барилгын үзүүлэлт, дэглэлтийн хэмжээгээр Ази тивд эхний аравт орохоор хэмжээний үзүүлэлттэй аж. Музейн тайлбарыг QR уншуулаад таван хэл дээр сонсох боломжтой юм байна.

Уг музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг дотоод болон гадаадын 40 орчим газраас цуглуулж, 12 мянга орчим сан хөмрөгтэй болсон байна.

Энэ музейн бүтээн байгуулалтад нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан талаар Соёлын сайд Ч.Номин өмнө нь танилцуулж байв. "Чингис хаан" музейн барилгын ажил дуусч, Улсын онцгой комисс хүлээн авсан. Хотын төвд сүндэрлэх шинэхэн музей одоо үзмэрүүдээ дэлгэн, үзэгчдээ хүлээн авах л үлдээд буй.

Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг. Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2022-09-25 139.5.218.24

dajgui l sanagdaad bga, dotorh n her yum bol do

Avatar

дука 2022-09-25 192.82.71.236

Баярлалаа

Avatar

ЗОЧИН 2022-09-25 66.181.161.76

Зураач, барималч, сийлбэрчид, дизайнерууд гээд урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчидэд зориулсан үзэсгэлэнгийн 3-4 тусдаа талбай, танхимыг гаргаж өгмөөр байна. Урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчидээ дэмжиж ийм том барилгаа үр бүтээмжтэй ашиглаж ажилвал зүгээр юм шиг санагдлаа

Avatar

999 2022-09-25 64.119.27.102

Үнэхээр дизайнгүй, дэлхийг гайхуулсан сүрлэг сайхан байшин барих ёстой байсан, Өвөрмонголд байдаг Чингэсийн музейгээ долоон доор, арай ч ийм байшин барина гэж бодоогүй.

Avatar

зочин 2022-09-25 103.212.118.218

CHINGIS KHAN MUSEUM ээ ОХЧАВРЫН БАЯРААР НЭЭЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ орос зааварчилгаа юу ?

Avatar

зочин 2022-09-25 103.26.194.98

Шорон шиг харагдаак нэг хүйтэн зэврүүн муухай өнгө дизайнтай байшин

Avatar

Onoch 2022-09-25 66.181.161.36

20 гаран сая доллар гэхэд онцгүй.

Avatar

N 2022-09-25 157.211.128.55

Avs mausoleum shig haragddag

Avatar

ИРГЭН 2022-09-25 202.9.47.55

их хааны музейн захирлаар оюуны өмчийн "хулгайч" хүн ажиллабал өөдлөхгүй гэж дээд тэнгэрээс хэллээ.

Avatar

Зочин 2022-09-25 119.40.100.170

Хичнээн удаа нээнэ гэж онгиров доо. чадаагүй дарга нь хариуцлагагүй юу Хүк өөрөө холбоотой юу

Avatar

Зочин 2022-09-25 202.9.46.251

Хуучин музейнхээ дэргэд хавьгүй гоё орчин үеийн байшин баригдав аа гэж. Хуучин музей нь нээк сүртэй ч уран барилгын дурсгал байгаагүй л дээ. Байдаг л нэг 4 давхар тоосгон байшин байсан. Одоо энэ жишгээрээ хотын төвийн хэдэн хуучин тоосгон байшингуудаа нураагаад орчин үеийн шинэ байшингууд барьчихмаар юм доо.

Avatar

Зочин 2022-09-25 202.179.25.192

Yamarj urlaggui hairtsagan helbertei barilga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж