"Чингис хаан" музей аравдугаар сарын 11-нд үүдээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.25-нд нийтлэгдсэн

"Чингис хаан" музей аравдугаар сарын 11-нд үүдээ нээнэ

"Чингис хаан" музей аравдугаар сарын 11-нд үүдээ нээнэ

"Чингис хаан" музей аравдугаар сарын 11-нд үүд хаалгаа нээхээр төлөвлөжээ. Соёлын дэд сайд М.Батбаяр "Гадаадаас худалдан авах шилэн хорго Монголд бүгд ирсэн. Энд угсраад дуусч байна. Мөн музейн дэглэлт, тохируулга, үзэгчдэд толилуулах бэлтгэл ажлыг зэрэг хийж байна" гэсэн юм.

Барилгын үзүүлэлт, дэглэлтийн хэмжээгээр Ази тивд эхний аравт орохоор хэмжээний үзүүлэлттэй аж. Музейн тайлбарыг QR уншуулаад таван хэл дээр сонсох боломжтой юм байна.

Уг музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг дотоод болон гадаадын 40 орчим газраас цуглуулж, 12 мянга орчим сан хөмрөгтэй болсон байна.

Энэ музейн бүтээн байгуулалтад нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан талаар Соёлын сайд Ч.Номин өмнө нь танилцуулж байв. "Чингис хаан" музейн барилгын ажил дуусч, Улсын онцгой комисс хүлээн авсан. Хотын төвд сүндэрлэх шинэхэн музей одоо үзмэрүүдээ дэлгэн, үзэгчдээ хүлээн авах л үлдээд буй.

Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг. Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж