Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, “Арвай Виллаж” хотхон баригдаж байгаа барилгын лифтний хонгилд хүн унаж нас барсан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 13:38 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 12 км замыг туулан очиход оршин суух хаяг тодорхойгүй иргэн М /24 настай, эрэгтэй/ нь тус барилгын лифтний хонгилын арматурын төмрөн дээр унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.