Далайд хөвдөг 56 мкв талбайтай байшин барьжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.24-нд нийтлэгдсэн

Далайд хөвдөг 56 мкв талбайтай байшин барьжээ

Далайд хөвдөг 56 мкв талбайтай байшин барьжээ

Хятадын бизнес эрхлэгч Фузянь мужийн эрэг дээр 56 м/кв талбайтай хөвдөг байшин барьсан бөгөөд нэг жилийн хугацаанд 400 мянган юань  зарцуулжээ. Түүнд энэ санаа 2018 онд төржээ. Тэр нэгэн өдөр архитектор найзтайгаа хөвдөг байшинтай болж тэндээ загасаа бариад, өдөржингөө хүйтэн шар айраг залгилж суувал ёстой догь вэ гэж ярьсан удаатай. Энэ яриагаа бодит болгохоор шийдсэн түүний архитектор найз эхлээд том хэмжээтэй хөвдөг платформ барьжээ. Энэ нь 56 м/кв талбайтай байшингийн суурь болсон юм. 

Энэ түүхийн гол баатар, залуу бизнес эрхлэгч нь "Coastline" гэдэг хочоороо алдаршсан нэгэн. Тэр далайн эрэг дээр бага насаа өнгөрөөсөн бөгөөд загасанд байнга явдаг байв. Өмнөд Хятадын тэнгисийн томоохон эрэгт орших Дуншань бүсийн далайн хязгаарт нар жаргах байгалийн үзэсгэлэнг өдөр болгон харж өссөн залуу аж.

Байшин барихад хангалттай суурь тавигдсан бөгөөд цаашид хуурай газар барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүйд хүрсэн байна. Харамсалтай нь Дуншаньд том боомт байдаггүй, тиймээс тэд эрэг орчмын бага усанд байшингаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Гэвч далайн түрлэг саад болоод байжээ. Ингээд залуучууд  барилгын ажлыг шууд задгай далайн усанд үргэлжлүүлэхээр болов.

Цахилгааны асуудлыг шийдэхийн тулд бүтэн жилийг зарцуулжээ. Тэд ойр байгаа цахилгаан станцад холбогдсон ч ойр орчмоор явах загасчны завьнууд цахилгааны утсыг нь тасдаж хаяад байв. Энэ асуудлыг шийдэхийн тулд  орон нутгийн загасчидтай уулзаж цахилгааны утсыг анхаарч байхыг хүссэн байна. Түүнээс хойш бүтэн жилийн турш цахилгаан тасраагүй ажээ. Энэ хөвдөг байшин тус бүр нь ойролцоогоор нэг тонн жинтэй 16 ширхэг төмөр зангуун дээр тогтоно.

Эх сурвалж: Britannica

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж