
Нидерландын баруун нутгийн Арнем хотноо Латин Америкийн хөгжмийн наадам болж байх цагаар үл таних этгээдүүд хүмүүсийг буудсан байна. Нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархаджээ.
Наадам хотын төв талбайд наймдугаар сарын 21-ний орой болсон ба гэмт хэрэгтнүүд цугларсан олныг буудан хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг шархдуулсан байв. Хожим нэг эрэгтэй эмнэлэгт нас баржээ. Хэрэг гарангууд арга хэмжээг зогсоон хүмүүсийг талбайгаас шуурхайлан гаргажээ.
Цагдаа нар энэ хэрэгт сэжиглэн хоёр хүнийг баривчилсан байна.