Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийн 80 хувийг хариуцахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.24-нд нийтлэгдсэн

Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийн 80 хувийг хариуцахаар болжээ

Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийн 80 хувийг хариуцахаар болжээ

Ипотекийг зээлийн санхүүжилтийн 60 хувийг Монголбанк, 40 хувийг арилжааны банкнууд хариуцсаар ирсэн. Тэгвэл энэ харьцааг өөрчилж, ирэх аравдугаар сараас эхлэн 80 ба 20 болгож байгааг Монголбанкнаас албан ёсоор мэдээлсэн байна.

Энэ саналыг арилжааны банкнуудын зүгээс Монголбанкинд тавьжээ. Бодлогын хүү 10 байхад арилжааны банкууд алдагдал хүлээнэ гэж үндэслэлүүдийнхээ нэгийг тайлбарласан байна. Бодлогын хүүг одоо 12 болгож нэмээд буй.

Хэрэв ийм харьцаа гарвал ипотекийн зээлийн гол мөн чанар улам л алдагдах дүр зурагтай юм. Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг арилжааны банкууд зэрэг хувийн секторууд зах зээлд эргэлдүүлж, хөрөнгө босгодог. Хэрэв санхүүжилтийн 80 хувийг Монголбанк даавал инфляцид улам сөрөг үр дагавартай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж