Маргааш "Дүнжингарав марафон" болно | News.MN

Маргааш "Дүнжингарав марафон" болно

Маргааш "Дүнжингарав марафон" болно

Маргааш "Дүнжингарав марафон" болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэгш оролцоог хангах зорилгын хүрээнд пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин Ж.Лхагважавын нэрэмжит “Дүнжингарав марафон”-ыг есдүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт Дүнжингарав худалдааны төвийн талбайд зохион байгуулах гэж байна.

Марафоны 1500, 5000 метр, элит 21 км-ын зайд 12-17, 18-34, 35-44, 45-49 насны тамирчид өрсөлдөх боломжтой бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилалд Т-11 буюу бүрэн хараагүй 1500 метр, Т-12 буюу сул хараатай 5000 метр, Т-46  буюу гарын тайралттай 5000 метр, Т-53, 54 буюу тэргэнцэртэй 1500 метр, Т-37, 38 буюу саажилттай 1500 метрийн зайн уралдаанд 16-гаас дээш насны эрэгтэй, эмэгтэй иргэд оролцох боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж