Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэгш оролцоог хангах зорилгын хүрээнд пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин Ж.Лхагважавын нэрэмжит “Дүнжингарав марафон”-ыг есдүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт Дүнжингарав худалдааны төвийн талбайд зохион байгуулах гэж байна.
Марафоны 1500, 5000 метр, элит 21 км-ын зайд 12-17, 18-34, 35-44, 45-49 насны тамирчид өрсөлдөх боломжтой бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилалд Т-11 буюу бүрэн хараагүй 1500 метр, Т-12 буюу сул хараатай 5000 метр, Т-46 буюу гарын тайралттай 5000 метр, Т-53, 54 буюу тэргэнцэртэй 1500 метр, Т-37, 38 буюу саажилттай 1500 метрийн зайн уралдаанд 16-гаас дээш насны эрэгтэй, эмэгтэй иргэд оролцох боломжтой юм.