Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт “Хоёр тооны үхэр хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл есдүгээр сарын 5-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 55 настай эрэгтэй “Б”-ийн хоёр тооны үхрийг 43 настай эрэгтэй “С” хулгайлсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хууль эсвэл Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх юм.
Иймээс иргэн та мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Холбоотой мэдээ