Хятадад цэргийн эргэлт болж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.24-нд нийтлэгдсэн

Хятадад цэргийн эргэлт болж болзошгүй

Хятадад цэргийн эргэлт болж болзошгүй

Хятадад цэргийн эргэлт болж байж магадгүй тухай мэдээлэл цахим сүлжээнд тарав. Тодруулбал, Хятадын ардын армийн цэргийн машинууд Пүрэв гаригт Бээжинг чиглэн явсан гэжээ. Энэ нь Бээжингийн ойролцоох Хуанлай мужаас эхлээд Хэбэй мужийн Жанжякоу хот хүртэл үргэлжилж буй бөгөөд нийт 80 км үргэлжилсэн гэв.

Цэргийн цуваанаас гадна Хятад даяарх нийт нислэгүүдийн 60 хувь нь цуцлагдсан тухай мэдээлэл гарлаа. Мөн Хятадын коммунист намын ахмадууд Ши Жиньпин даргыг суудлаас нь огцруулж, баривчлахаар зэхсэн тухай мэдээлэл ч гарав. Энэ бүх мэдээлэл Хятадад ямар нэг зүйл болоод байна гэсэн хардлагыг төрүүлж байна. Төв Ази судлалын профессор Тереза Фаллон энэ үйл явдлыг “Зүгээр л цэргийн сургуулилалт уу, эсвэл өөр зүйл болоод байна уу” гэж жиргэжээ.

Хятадын ардын чөлөөлөх армийн адмиралын ойрын эх сурвалжийн мэдээлснээр, Ши Жиньпинийг Цэргийн төв зөвлөлийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байж болзошгүй аж. Харин Хятадын коммунист намын даргаас огцруулсан гэдэг мэдээллийг үгүйсгэж буй бололтой. Женнифер Жэн нэртэй сурвалжлагч энэ талаар “Youtube”-д мэдээлжээ.

Эх сурвалж: SANTA MONICA OBSERVER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ГайхмаарГайхмаар
22
ЗөвЗөв
22
ХахаХаха
22
ХарамсалтайХарамсалтай
20
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж