Оюутан залуус "Туул голоо цэвэрлэе" санаачилгад нэгдэв | News.MN

Оюутан залуус "Туул голоо цэвэрлэе" санаачилгад нэгдэв

Оюутан залуус "Туул голоо цэвэрлэе" санаачилгад нэгдэв

Оюутан залуус "Туул голоо цэвэрлэе" санаачилгад нэгдэв

“Туул голоо цэвэрлэе” санаачилгад Монголын их дээд сургуулийн оюутан залуучуудын болон төрийн байгууллагын 10 мянга гаруй залуучууд оролцож, Туул голын сав дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр нэгдэж байна.

Амралтын өдрийн өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөдөлсөн залуусын цуваа Туул гол дагуух нийт 11 байршилд анги, баг, хамт олноороо нэгдэж хог цэвэрлэх юм. Тус арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож нийслэлийн 1.6 сая хүн амын ундны ус болсон Туул голоо цэвэрлэх санаачилгад нэгдэн, амралтын өдрийн өглөө эртлэн ирсэн нийт оюутан, залуучууддаа талархал илэрхийллээ. Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсдаг, нийт 819 км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49840 км/кв юм.

Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрдөг Туул голын сав газрын өндөршил нь 770-2800 метрийн хооронд байх ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрийн өндөрт өргөгдсөн Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөр Орхон-Туулын бэлчир газар юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бявурв 2022-09-24 202.9.46.41

баваа шаваа, архи пивоор занималдаж байснаас энэ нь дээр дээ. залуучууд одоо ухаан суухгүй бол авлигачид улс орныг чинь сүйрүүлж бна.

Avatar

Зочин 2022-09-24 120.17.229.169

Манай залуучууд эх орноо хайрлах ухаан сууж л байна даа овоо ш дээ

Avatar

Зочин 2022-09-24 66.181.161.31

Good wow odoogiin zaluus tun mundag bljee bayarlalaa ta bihendee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж