Хятад даяар нислэг цуцлагдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.24-нд нийтлэгдсэн

Хятад даяар нислэг цуцлагдаж байна

Хятад даяар нислэг цуцлагдаж байна

Хятад даяарх нислэгүүдийн 60 орчим хувь нь Лхагва гаригт цуцлагдсан байж болзошгүй тухай мэдээлэл гарлаа. Тодруулбал, Лхагва гаригийн 22:35 цагийн байдлаар 9583 нислэг цуцлагдсан нь нийт төлөвлөгөөт аяллын 59.66 хувь юм. Энэ мэдээллийг Шэньжэнь хотод байрладаг, нислэгийн мэдээлэл өгдөг “Flight Master” компани гаргажээ.

Цуцлагдсан нислэгүүдийг ангилж үзвэл, Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал 622 нислэг, Шанхайн Пудун нисэх буудал 652 нислэг, Шэньжэнь Баоан нисэх буудал 542 нислэг цуцалжээ.

Цуцлалтын хувиараа хамгийн өндөр нь Гуйян Лондунбао нисэх онгоцны буудал байна. Тус нисэх буудал 539 нислэг цуцалсан нь нийт нислэгийн 99 хувь аж. Лхас Гонга нисэх буудал нислэгийн 98 хувиа буюу 157 нислэг, Чэнду Тианфу нисэх буудал 87 хувиа буюу 752 нислэг цуцалжээ. Эдгээр нь Гуйжоу, Төвөд, Сычуань дахь олон улсын нисэх буудлууд юм.

Нислэгүүдийг яагаад цуцалсан талаар Хятадын агаарын тээврийн дээд байгууллагын цахим хуудсанд албан ёсны тайлбар байхгүй байна. Хятадын томоохон мэдээллийн портал “Netease”-д үүнийг Covid-19-ийн дэгдэлттэй холбон тайлбарлажээ. Албаны хүнээс сэтгүүлч тодруулахад “Шалтгаан тодорхойгүй боловч бүх цуцлалт үнэн” гэжээ.

“Нислэгүүдийг олноор нь ингэж цуцлах нь цэргийн заавар байхаас зайлахгүй. Агаарын хөдөлгөөний удирдлагын эрх мэдлийг Хятадын арми шийдэж, иргэний агаарын тээврийн удирдлагад зааварчилгаа өгдөг. Агаарын орон зайг цэргийн онгоц дур зоргоороо нисэх боломжтой болгожээ. Энэ бол цэргийн төлөвлөлт, цэргийн бэлтгэлтэй холбоотой” гэж сэтгүүлч Жао хэлэв.

Эх сурвалж: THE EPOCH TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ГайхмаарГайхмаар
32
ТэнэглэлТэнэглэл
30
БурууБуруу
28
ХарамсалтайХарамсалтай
27
ХахаХаха
14
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж