Ээжүүд хамтран хөршийн холбоогоо сайжруулж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.24-нд нийтлэгдсэн

Ээжүүд хамтран хөршийн холбоогоо сайжруулж байна

Ээжүүд хамтран хөршийн холбоогоо сайжруулж байна

 

БЗД-ийн 8-р хороонд байрлалтай Комфорт хотхоны ээжүүдийн группийн санаачилгаар гэртээ хүүхдээ харангаа онлайн худалдаа эрхэлдэг, хувиараа бизнес хийдэг, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг комфорт хотхоны ээжүүд гадаа талбайн задгай худалдааг зохион байгуулж байна. Ээжүүд бараа бүтээгдэхүүнээ хөршүүддээ дэлгэж хямдралтай худалдан борлуулах, өөр хоорондоо бартерлах гэх мэт бие биедээ хэрэгтэй ашигтай наймаалцаж байна. Давхар бие биетэйгээ танилцаж найзалж нөхөрлөж хөршийн холбоогоо сайжруулах зорилгоор хотхоны ээжүүд нэгджээ.
Жишээ нь Өндөг зардаг ээж хувцас зардаг ээжээс хүүхэддээ хувцас аваад төлбөрт нь өндгөө өгөх гэх мэт бартерийн солилцоо энэ үед түлхүү явагдаж байна. Энэ арга хэмжээ нь анхных бөгөөд амжилттай хэрэгжиж дуусвал цаашид тогтмол уламжлал болгон хийж байх хүсэлтэй байгааг ээжүүд хэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж